Ядуу зүдүү амьдралаас болж олон хүүхэд бага насандаа сургуульд сурч чадахгүй, сургуулиа хаяж, гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийхээс өөр аргагүй болдог. Тэдний дунд энэ бүгдийг сөрөн сурдаг хүүхдүүд өч төчнөөн бий.
Филиппиний нэгэн бяцхан хүү хичээлийн хэрэгсэлгүй ч сурах хүсэлд нь юу ч саад болж чадахгүй гэдгийг харуулжээ.
Харольд Лабутонгийн гэр бүл тун ядуу тарчиг айл тул хүүдээ баллуур ч авч өгч чаддаггүй аж. Гэвч бүтээлч хүү нь баллуурыг орлох өвөрмөц арга олжээ. Нэгэн удаа Харольд ангийнхаа хүүхдээс баллуур гуйтал тэр хүүхэд нь баллуурыг резинэн шаахайгаар хийдэг гэж хэлж л дээ. Тэр цагаас хойш хүү шаахайгаараа баллуурдах аргыг бодож олсон байна. Ингээд л хөлдөө өмсөж байсан шаахайгаа тайлаад л хичээл дээрээ буруу бичсэнээ засчихдаг болжээ.
Харольд үнэхээр хичээл мэрийлт сайтай хүү гэж ангийн багш нь хэлсэн байна. Даанч хүүгийн гэр бүл ядуу тарчиг амьдралтай болохоор баллуур байтугай шинэ харандаа ч авч өгч чаддаггүй. Тиймээс хүү элэгдэж хугарсан жижигхэн харандаагаар арайхийн хичээлээ хийнэ.
Хэдий тийм ч Харольд тун өөдрөг, сургуулиа хаях бодолгүй гэнэ. Зөвхөн Харольд ч гэлтгүй энэ сургуулийн ихэнх сурагч харандаа, баллуур авах чадалтай айлын хүүхдүүд биш гэнэ.
1 comment
ядуу ядуу гэхэд баллуур,харандаа авах мөнгө олдохгүй байв гэж дээ. арай хэт арчаагүй аав ээж биш үүү.эсвэл филиппинд баллуур тийм өндөр үнэтэй байдаг юм уу.дэндүү юм