“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын 5 дахь дугаарын ялагчаар дуучин Б.Маралжингоо тодорсон юм.

Энэ удаагийн дугаарт загвар өмсөгч С.Сарнай реппер Lil Pump-ыг, дуучин Б.Халиун Өмнөд Солонгосын дуучин, загвар өмсөгч Jennie Kim-ийг, дуучин П.Баярцэнгэл “Die Antwoord” хамтлагийн гишүүн Yolandi Visser-ийг, жүжигчин Т.Бархүү рок дуучин, дуу зохиогч, жүжигчин Alice Cooper-ийг, дуучин Г.Сүндэрмаа “Outkast” хамтлагийн гишүүн André 3000-ыг, хөгжмийн найруулагч, дуучин Б.Нацагдорж “Linkin Park” хамтлагийн гоцлол дуучин Chester Bennington-ыг, дуучин Б.Амархүү МУГЖ С.Батсүхийг дуурайж, уран бүтээлчид яг тэдэн шиг хувирч, маш ширүүн өрсөлдсөн юм.

Ингээд өнгөрсөн дугаарын ялагч болсон Б.Маралжингоо Ардын жүжигчин, уртын дуучин А.Нэргүйн дүрд хэрхэн хувирсныг эргэн нэг санацгаая.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн