Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн билээ. Тэгвэл дийлэнх иргэдийн амьжиргаанд нийцсэн гэгддэг приус маркийн автомашиныг энэ хуулиар хориглохоор болж байгаа юм. Хуулийн төсөл батлагдвал 2021 оноос баруун талдаа жолооны хүрдтэй автомашинуудын импортыг зогсооно.
Гэхдээ Зам тээврийн хөгжлийн яамнаас дээрх хориглох заалтыг татаж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Ард түмний амьжиргаа муу байна. Ард түмний гол унаа болсон приус машиныг буруу рультэй учраас татаж авна гэдэг асуудал байж таарахгүй. Тийм учраас энэ заалтыг татаж авна” гэлээ.
1 comment
яаахаараа 2 ажил болгодог юм бэ.