Хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирэх асуудлаар маргаантай зүйлүүд яригдсаар байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банк Хөгжлийн банкнаас юугаараа ялгарах вэ. Гадны банкийг оруулжирснээр үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэх мэтчилэн ярьж буй. Харин энэ удаад МУИС–ийн ЭЗС–ийн доктор Л.Оюун, “ХАС” банкны гүйцэтгэх захирал М.Болд нарын байр суурийг сонирхлоо.
Л.Оюун: ЭРСДЛИЙГ ХААХ ХАМГААЛАЛТАА САЙН ХИЙВЭЛ АСУУДАЛГҮЙ
–Гадны хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх хэд, хэдэн үндэслэл бий. Манай улс хөгжихийн тулд хөрөнгөзайлшгүй шаардлагатай. Тиймээс дотоодоос босгох боломжгүй үед гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэххэрэгтэй. Нөгөө талаас болгоомжлол бас байна. Өөрөөр хэлбэл, гадны банкинд барьцаалсан хөрөнгийг алдах ньэрсдэлтэй гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ авсан зээл өр болж үлдэнэ гэж ойлгож болохгүй. Бид орлого бүтээжчадах, үр ашигтай төслийг санхүүжүүлснээр хөгжих боломж бүрдэнэ.
Түүнчлэн гадны хөрөнгө оруулалтын банк оржирснээр банкны зээлийн хүү буурах боломжтой. Сүүлийн үед гадны хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирснээрүндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх мэдээлэл гарч байгаа харагдсан. Гэвч бүхий л зүйлийгхарлуулах хэрэггүй гэж боддог. Ер нь бизнес эрхлэгч хэзээ ч өөрийн хөрөнгийг алдана гэж үйл ажиллагааэрхэлдэггүй. Аль болох хөгжүүлж, өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Тиймээс хэтрүүлэгхэрэггүй гэдгийг онцолмоор байгаа юм. Гадны хөрөнгө оруулалтаар хөгжсөн улс орнууд олон бий. Тухайлбал, Хятад хөгжих үед гадны хөрөнгө оруулалтын банк орж ирж санхүүжилт босгосноор улсаа хөгжүүлсэн юм шүү дээ.
Гадны хөрөнгө оруулалттай банк тухайн улсад орж ирэхдээ өөрийн орны төслийг санхүүжүүлэх зорилготой байдаг. Энэ жишгээр урд хөрш хөгжсөн байдаг. Түүнчлэн зээлийн барьцаанд тавьж байгаа зүйлийг алдах эрсдэлийгурьдчилан харах нь зөв. Ингэснээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө хэмээж байгаа зарим зүйлийг хууль эрхзүйн орчны хүрээнд хамгаалах бүрэн боломжтой.
Жишээлбэл, гадны хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулжболно. Ингэхдээ тухайн бүтээн байгуулалтыг хийхээр санхүүжилт авахын тулд эд хөрөнгийг барьцаанд тавьж болохч тодорхой хугацааны дараа барьцаанаас чөлөөлөгдөнө. Хэрэв барьцааны эд хөрөнгийг алдах эрсдэл гарна гэжтооцвол түүнийг нь хуулиар хамгаалж болох юм шүү дээ. Монголбанк гадны хөрөнгө оруулалттай банк оржирэхдээ томоохон төсөлд санхүүжилт хийнэ, хадгаламж татахгүй гэх мэт хамгаалалт хийж байгаа нь сайн судалж, ажиллаж байгаагийн илрэл юм.
Төлбөрийн чадвар сайтай харилцагчийг дээрх банкууд татсанаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдагбанкуудад хүндрэл учирна гэж байгаа бололтой. Гэвч манай улсын хувьд банкий зах зээл бага учраас гаднытомоохон банкууд жижиглэнгийн зах руу төдийлөн орж ирэхгүй л болов уу. Тэгээд ч ашиг олохгүй гэдгийг тэд сайнмэдэж байгаа. Тиймээс дэлхийн хэмжээний томоохон төслүүдийг санхүүжүүлэхийг зорих болов уу.
Гадны хөрөнгө оруулалттай банк орж ирэхдээ охин компани байгуулах журмаар орж ирснээр манай улсын хууль тогтоомжид захирагдана гэдгийг анхаарах учиртай. Хэрэв гадны банкны төлөөлөгчийн газар болон салбар нь байгуулагдвал тайлан нь манай улсад хянагдахгүй байж болдог. Эцэст нь бусад улс орон хийж болсон зүйлийг бид дотооддоо хэрэгжүүлэхэд өндөр эрсдэлтэй мэтээр ташаа ойлгуулж болохгүй. Хууль эрх зүйн орчин, эрсдлийг хаах хамгаалалтаа сайн хийвэл асуудалгүй шүү дээ. Манай улсын арилжааны банк дүрмийн сангийнхаа 20 хувиас хэтрэхгүй хэмжээтэй зээлийг нэг зээлдэгчид олгодог. Үүнээс хэтэрч болдоггүй. Тэгвэл томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд банкуудаас санхүүжүүлэх боломж хомс гэдгийг бүгд хэлж байгаа.
М.Болд: СУУРЬ ОЙЛГОЛТ ДЭЭРЭЭ БУДИЛСАН ХУУЛИЙГ БАТЛАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ
–Хөрөнгө оруулалтын болон арилжааны банк нь юугаараа ялгаатай вэ гэдгийг салгаж ойлгох учиртай. Арилжааны банк иргэдээс хадгаламж татаж түүнийгээ бусдад зээл хэлбэрээр гаргадаг. Хөрөнгө оруулалтын банкнь урт хугацааны санхүүжилтийг гаргадаг. Ингэхдээ хүмүүст байгаа их хэмжээний мөнгийг эргэлдүүлэн хувьцаа, бонд худалдаж авах зэргээр өсгөдөг юм. Тиймээс энэ хоёр банкийг адилтгаж ойлгож болохгүй. Одоогийн УИХдээр хэлэлцэж байгаа хуулийн төсөл нь арилжааны банк, даатгалын байгууллага, хөрөнгө оруулалтын банкнызарим үйл ажиллагааг хооронд нь хольсон байгаа юм.
Өөрөөр хэлбэл, мэргэжлийн төвшингөөр тодорхойлвол, маш муу гэж болно. Суурь ойлголт дээрээ будилсан хуулийг батлах үндэслэлгүй. Тэр тусмаа Монгол Улсын эдийнзасагт асар том нөлөөтэй байж болзошгүй гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах тухай хуулийг ул үндэстэй, судалгаа шинжилгээ, үр дагаврыг нь тооцсоны үндсэн дээр батлах нь зүйтэй. Ер нь хөрөнгө оруулалтын болоодарилжааны банк аль нь ч бай манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа л бол бүхий л салбар, хувь хүн, ажахуйн нэгж гээд бүгд харилцаа, холбоо тогтооно шүү дээ. Тэгэхээр гадны аль ч орноос банк байгуулагдлаа гэхэдэнэ бүх харилцаа, үр дагаврыг тооцсон байх учиртай.
Түүнээс дутуу дулимаг боловсруулсан хууль, дүрэмжурмаар гадны хөрөнгө оруулагчийг оруулж ирсний дараа асар том маргаан, тогтворгүй байдал нь сөрөг орчныгбүрдүүлж магадгүй. Тухайлбал, гадны хөрөнгө оруулагч болоод дотоод талдаа урьдчилан тааварлаж, таамаглаагүй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Гадаадын банкуудад барьцаалсан томоохон үйлдвэр, ашигтмалтмалын лиценз зэрэгтэй холбоотой маргаанд бид ялагдаж байгааг харж л байна.
Хамгийн гол нь иймэрсдлээс хэрхэн хамгаалах вэ, хууль эрх зүйн орчин ойлгомжгүй байдлаас үүдэлтэй учраас алдаагаа давтахшаардлагагүй гэдгийг л хэлж байна. Тодруулбал, хамгийн гол нь нийтэд ойлгомжтой байх хэрэгтэй. Маш олон эрхзүйн харилцаа үүсэх учраас тэдгээрийг ямар хуулиар хэрхэн зохицуулах вэ, эрсдлээс хэрхэн хамгаалах вэгэдгийг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Үр дагаврыг нь тооцсон байх учиртай. Мэдээж манай улсадгадны хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа боловч эрх зүйн ойлгомжгүй орчин байх ёсгүй шүү дээ. Бидний хамгийнсайн мэдэх жишээ бол Оюутолгой төсөл. Энэ төсөл дээр олон жилийн туршид маргаантай явж ирлээ.
Үүнээс харвал хөрөнгө оруулалт хийх орчин ойлгомжгүй, мэдээлэл тэнцвэртэй бус байснаас ард иргэдийн дунд үл итгэх, хардах сэрдэх гүтгэх үзэгдэл газар авсан шүү дээ. Ийм сургамж байсаар байтал давтах нь зохимжгүй. Нэг үгээрхэлбэл, тухайн банкинд газрыг барьцаалснаар төдийлөн эрсдэл учрахгүй гэж байгаа нь ташаа ойлголт юм. Хэрэвтухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө барьчихвал яах вэ гэдэг зүйл бий. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ гэдгийгсайтар тунгаах, тодорхойлох шаардлагатай.
Банкны салбарынхнаас хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор санал авсан. Бид олон удаа бүхшатны байгууллага болоод нийгэмд өөрсдийн саналыг ойлгуулахын төлөө байр сууриа илэрхийлж байна. Харамсалтай нь энэ нь зөвхөн банкны салбарынханд хамаатай зүйл биш. Монгол Улсын ирээдүйн эдийн засгийнтөлөө санаа зовж байгаа учраас хэлж байгааг ойлгох хэрэгтэй. Зөвхөн банкны эрх ашгийг хамгаалахын төлөөдуугарч, явцуу эрх ашгийн төлөө явж байгаа мэтээр ойлгуулахыг хичээж байгаа нь нэн харамсалтай байна.
Үнэнхэрэгтээ арилжааны банкууд Монголын эдийн засгийн амьдралын гол цөм болдог гэхэд хилсдэхгүй. Харилцагчид ямар байгааг төвөггүйхэн тодорхойлох боломж бий. Тухайлбал, аж ахуйн нэгжийн бизнес амжилттай байвалбанкууд сайн ажиллах боломж бүрдэнэ. Тиймээс банкны явцуу эрх ашиг гэж байж болохгүй. Ер нь банк эдийнзасгийг хөдөлгөгч нэг хөдөлгүүр. Аль ч улс эдийн засгийн дотоод бодолгоороо банкийг хамгаалж бэхжүүлж явдаг. Хувийн хэвшил, засаг төр хэдий чинээ хүчтэй байна тэр хэрээр банкны систем хүчирхэг байдаг харилцаншүтэлцээтэй юм. Тиймээс ард иргэд, салбарынхнаас гарч байгаа саналыг анхааралтай сонсч, ойшоож үзээсэйгэж бодож байна.
Эх сурвалж: Д.ОЮУНЧИМЭГ