2019-06-03 10:511min00

БНСУ-д транзитаар зорчих иргэдийн анхааралд

korean visa

Европын 30 улс, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсын хүчинтэй визтэй иргэд БНСУ-аар дамжиж тухайн улсад, эсвэл эх орондоо болон гуравдагч улсад зорчих гэж байгаа иргэд 30 хоног хүртэл визгүй буюу транзит жуулчлалын ангиллын “В-2” визийг хил дээрээс авч БНСУ-д орох боломж байдаг.

Гэвч БНСУ-ын хилээр нэвтрэн орох өдрөөс тооцож өнгөрсөн 3 жилийн дотор БНСУ-ын хил дээрээс буцаагдсан, виз олголтод татгалзсан хариу авсан, БНСУ-д хууль бусаар оршин суусан, 5 сая воноос дээш торгууль төлсөн, албадан буцаагдсан иргэдийг БНСУ-д оруулдаггүй. Хилийн шалгалтын албанаас тусгайлан ярилцлага хийж шийдвэр гаргадаг болохыг анхаарна уу.

Дараах нөхцлийг анхаарна уу.

  • 30 хоногийн дотор нисэх онгоцны тийзтэй байх, зочид буудлын захиалга, аяллын тодорхой хөтөлбөртэй байх,
  • Европын 30 улс, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсад хууль бусаар оршин сууж байгаагүй байх,
  • Европын 30 улс, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсад 3-аас дээш хоног байсан байх,

АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд Улсаас нутагтаа буцаж явах тохиолдолд эдгээр орны цахим визтэй иргэдийг 30 хоног хүртэл визгүй буюу транзит жуулчлалын ангиллын “В-2” визийг хил дээрээс авч БНСУ-д визгүй орохыг зөвшөөрнө,

Австрали Улсын цахим визтэй иргэд паспорт дээрээ визийн хуулга /visa label/ наалгасан тохиолдолд БНСУ-д визгүй орохыг зөвшөөрнө,

Япон Улсын визтэй иргэдийг 2016 оны тавдугаар сарын 1-нээс визгүй БНСУ-д ордог байсныг зогсоосон байна.