Монгол улсад дахин боловсруулдаг хэд хэдэн сав баглаа боодол байдаг гэдгийг та мэдэх үү? Хогоо ангилж сурснаар бид гэр ахуйн хогны 80 хүртэлх хувийг газрын хөрсөнд шингэхээс урьдчилан сэргийлж чадна.

Хүн бүр хогоо гэртээ, байрандаа, хотхондоо, бүр байгууллагадаа ангилах боломжтой. Тэгээд дараа нь та “ЦАРЦАА НОГООН”-ыг дуудахад л хангалттай.

“Царцаа Ногоон” дуудлагын дахивар тээврийн үйлчилгээ нь байгаль хамгаалах үйлчилгээ бөгөөд байгаль дэлхий эрүүл амьдрах ухааныг дээдэлж байгаа айл өрхийн сайн дураар ангилсан дахиврыг үйлдвэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг аж. Иймээс “Царцаа Ногоон” нь дахиврыг худалдаж авдаггүй, харин дуудлагын үйлчилгээний хөлс болох 3000 төгрөг авдаг байна. Ашгийн бус бөгөөд үйл ажиллагааны зардлын ихэнх хувийг сайн дураараа гарган ажиллаж байгаа юм байна.

Хүмүүсийн ялгаж цуглуулсан уутнууд ийм бүтээгдэхүүн болдог.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн