УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд, үг, саналаа хэлсэн юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг хүргүүлж байгаагаа хэллээ.
Тэрээр “Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд оруулчихаж болоогүй юм уу? Хэлэлцэх асуудал бараг байхгүй байна. Дараагийн асуудал, өчигдөр АНхариуцлага нэхэх жагсаал зохион байгуулж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаа. Г.Занданшатар дарга байхгүй учраас шаардлагын гол агуулгыг танилцуулаад одоо чуулган дээр өргөн барих нь зүйтэй гэж үзсэн. Тус шаардлагад “Сүүлийн үед ардчиллын ололтыг үгүйсгэх, эдийн засгийн болон гадаад бодлогын тулгуур зарчмууд алдагдах, Үндсэн хууль болон хуульт ёсыг үгүйсгэх, албан тушаалын төлөөх тэмцэлдээн ард иргэдийг хөлдөө чирсэн бухимдуулсан үйлдэл нь хэрээс хэтрэх, улс орныг дарангуйлал руу аажим хөтлөх ийм санаархал газар авч байгааг АН эрс эсэргүүцэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын дарга болон Засгийн газарт шаардлагаа хүргүүлж байна. Энэ шаардлагадаа бид хариуцлагагүй Засгийн газрыг нэн даруй огцруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэдэн зүйлээр дуулгаж байгаа юм.
ЖДҮХС-гийн асуудлаар хариуцлага тооцохгүй байгаа асуудал, сүүлийн үед олон сая долларын авлига авсан сайдуудын тухай яригдаж байгаа ч ямар ч чимээ хариу байхгүй байгаа асуудал, төрийн албаны бүх байгууллагууд авлигатай холбоотой, тэр байтугай нотлогдсон их хэмжээний авлигын мөнгө илэрсэн байхад хариуцлага тооцохгүй, хуулийн цоорхой ашиглаж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа асуудал, Үндсэн хууль болон бусад хууль зөрчигдөж, жишээлбэл 42-р тойрог дээр иргэдийн сонгох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйл ажиллагаа, төрийн ордонд архидалт хэтэрсэн хариуцлагагүй үйлдэл, бүх салбарууд дээр хариуцлагагүй үйлдлүүд нүүрлэж хүний амь эрсдэж байгаа асуудал, эцэст нь ард түмний амьдрал үнэхээр туйлдаж, юмны үнэ огцом өсч байгаа асуудал нь энэ Засгийн газрыг огцруулах шаардлага үүссэн байна гэдгийг жагсаалд оролцогчид илэрхийлж Засгийн газрыг огцруулах шаардлагыг Их хурлын даргаар дамжуулан Их хуралд оруулж байгаа юм. Энэ шаардлагыг та бүхэнд гардуулж өгье.
Энэ шаардлагыг өнөөдөр чуулган дээр УИХ-ын даргыг орлон гүйцэтгэж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд албан ёсоор гардуулъя” гэлээ.
1 comment
Маш зөв. Энэ женко хүрэлсүх 2 төрд гарснаар улс орон ард түмний амьдрал дээшилсэн юм алга. Зөвхөн өөрсдийн эрх ашигт тохирсон хууль санаачлаал батлаал хэрэгжүүлээл. Өс хонзон санасан дуртайгаа албан тушаалд хууль зөрчин барин тавьж бдг худалч гэхэд дэндүү худал мэдээлэл цацаж попорч бдг хийж бга юмгүй чандал суудоын хойноос хөөцөлдсөн, хүрэлсүх нь юм л бол хүнд гар хүрч дарангуйлж хулигаантаж бдг бүтэхгүй засгийн тэргүүн улсын тэргүүн 2 бн. Юун энхболд миеэ энхболд хамаагүй илүү мундаг хүн бн. Худлаа хужаа гэж гүтгээл мөнгөөр жагсаал зохион байгужлж огцруулчаал муу хулгайчууд!!!!