“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй юм байна. Учир нь энэ өдөр БНХАУ-ын Луут завины өдөр тохиож байгаа аж.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.