Осама бен Ладенг хэрхэн хөнөөсөн тухай дурсамжаа дэлгэв

2018-06-13 09:551min2
osama

[starbox]

Түүх сөхөхүй: Маргааш “Аль-Кайда” бүлэглэлийн тэргүүн агсан Осама бен Ладеныг хөнөөсний долоон жилийн ой тохионо. Энэ үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “тэнгисийн муурнууд” тусгай хэлтсийн дайчин асан Роберт О’Нил “Нептуны жад” тусгай ажиллагааныхан Осама бин Ладены толгой руу хэрхэн буудаж устгасан тухай дурсамжаа өгүүлжээ. Энэ талаар “Daily Mail”-д бичсэн байна.

Цэргийн алба хаагч асан Роберт О’Нил дурсамж номондоо 2011 оны тавдугаар сарын 2-ны үйл явдлыг тодорхой өгүүлжээ. Пакистаны хойд хэсгийн Абботтабада дагуул хотод тусгайгийнхан Нью-Йоркийн есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг зохион байгуулагч нуугдаж байгааг мэдээд дайралт хийсэн байна.

О’Нилийн бичсэнээр бен Ладены хоргодож байсан байшин хамгаалалт тун сайн байсан гэнэ. Тусгайгийнхан төмөр хаалгыг нь эвдэж, байранд ороход бен Ладены хамгаалалтынхан яах ч аргагүй болсныг жинхэнэ утгаар нь мэдэрчээ. Тиймээс ч номын зохиолч “Чөтгөр гэж. Бид энд бен Ладены гэрт ороод ирлээ шүү дээ. Үнэхээр гайхалтай. Магадгүй бид амиа алдаж ч мэднэ. Гэхдээ энэ бол түүхэн мөч. Би үүгээрээ бахархаж байна” гэж бодсоноо дурсчээ.

Роберт О’Нилийн баталснаар бен Ладены гэр эмэгтэйчүүд, хүүхдүүдээр дүүрэн байсан гэнэ. Тагнуулынхан “Аль-Кайда”-г үндэслэгчийг 23 настай хүү Халид нь хамгаалах ёстой гэж өмнө нь мэдээлсэн байна. Яг энэ үеэр дээд давхрын шатны тэнд Калашниковын автомат буутай эр харагдав. Энэ үед “Тэнгисийн муурнууд”-ын нэг нь араб, урду хоёр хэлээр “Халид, нааш ир” гэж дууджээ. Энэ үгийг довтолгоонд бэлтгэж, тусгайлан заасан аж.

Магадгүй бен Ладены хүү энэ үед тусгайгийнхан гэрт нь орж ирснийг ойлгоогүй байсан бололтой, толгойгоо цухуйлгаад “Юу гэнэ ээ” гэтэл толгой руу нь шууд бууджээ. Үүний дараа дурсамж бичигч дайчин болон довтолгоонд оролцогч нэг эр заавраас гажихаар шийдэж, нөхдөө ч хүлээлгүйгээр №1 алан хядагчтай нүүр тулж үзэхээр шулууджээ. “Эр зоригтойдоо биш, хэтэрхий залхсандаа тэгсэн байх” хэмээн Роберт О’Нил тэмдэглэсэн байна. Ингээд өрөөнүүдийн нэгэнд бен Ладен байхыг харжээ. Тэр нэгэн эмэгтэйг амьд бамбай болгон нуугдаж байсан ч хүүхний мөрнөөс илүү гарч харагдсан аж. Тиймээс түүнийг шууд л хоёр удаа бууджээ.

“Бен Ладены толгой руу сум тусч, тэр газар унасан. Би түүний толгойд дахиад нэг сум зоосон. Хяналтын сум” хэмээн “тэнгисийн муур” бичсэн байна. Роберт О’Нил бол бен Ладеныг хөнөөснөө 2014 онд анх удаа зарласан хүн юм. Америкийн цэргийнхэн түүний хэлснийг албан ёсоор баталдаггүй ч бас үгүйсгэдэггүй. Ерөнхийдөө нэрээ нууцалсан тусгай албаны хүний баталснаар Роберт О’Нилийг бен Ладен нуугдаж байсан өрөөнд орж ирэхээс өмнө хамт алба хааж байсан хоёр дайчин нь аль хэдийнэ тэнд ороод ирчихсэн, нэг нь шийдвэрлэх буудлагыг хийсэн хэмээн ярьдаг. Түүнчлэн Роберт О’Нил Америкийн “Тэнгисийн муурнууд”-ын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж цэргийнхэн шүүмжилдэг билээ.

 

2 сэтгэгдэлтэй

  • ard

    2018-06-13 20:07 at 20:07

    koontor togloj baigaa um shig l um bolj ungurchdee..huurhii..

    Хариулах

  • Зочин

    2018-06-14 00:07 at 00:07

    Amerik öörsödiinhee beltgesen hunee zovoj baij ustgalaa…..Orosuud bol udlaa gehed hagas jiliin dotor l …

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй