Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гарсан. Гэтэл түүний эрүүл мэндийн байдал ноцтой байдалд байгаа гэнэ.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг хорих дээрх шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар энэ сарын 28-ны өдөр гаргасан юм.
Тэгвэл Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нь түүнийг элэгний хатууралтай, цагаан бөөмний дутагдалтай, одоо биеийн байдал нь муудаж, дотуур цус алдах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэжээ.
Яллагдагчаар татагдан хоригдоод буй Д.Эрдэнэбилэг нь олон жил эмчийн хяналтанд байгаа аж.
1 comment
Энэ хүн ганцаараа тэр их мөнгийг идээ юу. Улс төрийн үе үеиын хулгайчид хамт идэж ууж хуваасан бга. Одоо эргээд өс санаж хариугаа авч бга сурагтай. Женко ХХБ ныхаа ихэнх хувийг авах гэж маргаад дийлкү одоо өс хонзонгоо авч бга гсн. Өшөө яривал их юм бн. Одоо энэ хүн ингээд золиосонд явбөөө