Швейцарийн IMD бизнесийн сургуулиас хийсэн дэлхийн 63 орныг хамарсан “Өрсөлдөх чадварын судалгаа-2018”-д Монгол улс 62 дугаар байрт жагсжээ. 1989 оноос хойш жил бүр явуулж буй уг судалгааг 235 үзүүлэлтээр эрэмблэн гаргадаг онцлогтой. Уг жагсаалтын хамгийн сүүлд Венесуэл улс орсон байна.
IMD-ийн уг жагсаалтын нэгдүгээрт Сингапур, хоёрдугаарт Хонгконг, гуравдугаарт АНУ оржээ. Сингапур дэвшилтэт дэд бүтэц, ажиллах хүчний нөөц, цагаачлалын хууль, бизнест ээлтэй эрхзүйн орчин нь голлон нөлөөлснөөр ийнхүү 9 жилд анх удаа тэргүүн байрт эрэмбэлэгдсэн аж. Монгол Улс өрсөлдөх чадвараараа сүүлээсээ хоёрт жагсав АНУ-ын хувьд татвар бууруулсны улмаас өссөн байсан хэрэглэгчдийн итгэл буурсан, технологийн эскпорт буурсан нь хоёр байр ухрах шалтгаан болжээ.
IMD-ийн судалгаанаас харахад Ази, Номхон далайн орнуудын өрсөлдөх чадварын үзүүлэлт харьцангуй сайн болж, тус бүс нутгийн 14 орноос 11 нь өрсөлдөх чадвараа хадгалж чадсан, зарим нь бүр сайжруулсан гэж гарсан байна.