Өчигдөр (2019.05.27) төрийн ордны зүүн талд бензин, мах гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн машинтай жагсаал болов. Тэдний тавьж буй шаардлага нь хятадуудад газар олгох гэж буй хамтын ажиллагааны гэрээг Засгийн газраас яаралтай цуцлахыг шаардав.
Өчиндөр Сүхбаатарын талбайгаас зургаан хүнийг саатуулсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр эл асуудлыг хэлэлцэж, жагсагчдыг зургаан хоног хорих шийдвэр гаргажээ. Жагсагчдын хувьд энэ сарын 30-ны өдөр болох “Хариуцлага нэхэх” Сөрөг хүчний жагсаалд оролцохоо зарлаад байсан юм. Цагдаа нар баривчилгаа явуулах үеэр жагсагчидтай мөргөлдөж, 2-3 хүн гэмтэж бэртэн, Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.