Итали Улсын Морини бууны фирм ОУХМ Э.Даваахүүд 2019 оны шинээр гарсан буугаа гардуулан өглөө.
Э.Даваахүү Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпийн наадмын хоёр дахь эрхийг БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо дөрөвдүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн цомын цуврал тэмцээний эрэгтэй гар бууны төрлийн 10 метрийн дасгалаас авч чадсан билээ.
Тэрээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил буудлагын спортоор хичээллэсэн бөгөөд дэлхийн аваргын хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль хүртэж байсан юм.
Италийн Морини бууны фирмийн захирал Франциско ОУХМ Э. Даваахүүд Олимпийн эрх авсанд нь баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсэн ерөөж, 2019 оны шинээр гарсан Хийн гар буугаар ийнхүү ивээн тэтгэлээ.