Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг, шалгагдаж буй хүн, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл удаа дараа гарч байгаа юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудад хандан мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар албан бичиг хүргүүлжээ.