09:00 цагт “Corporate Hotel and Convetion Center” хурлын танхимд “Осол, гэмтлээс сэргийлэх Тогтвортой хѳгжлийн зорилт 2030” салбар хоорондын үндэсний чуулган зохион байгуулагдах гэж байна. Зохион байгуулагч: ЭМЯ, ГССҮТ Холбоо барих утас: 99755726
09:30 цагт ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН дунд суудлын хуралдаантай.“Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол болон Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.
10:00 цагт Нийслэлийн боловсролын газар, Азийн сан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй “Шударга ёс” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн ЕБ-ын 159 сургуулийн 277 багшаар дамжуулан хичээлийн бус цагаар нийт 6712 сурагчдад хүрээд байна. Энэхүү үйл ажиллагааны үр дүнгийн нэгдсэн уулзалтыг БЗД-ийн 84-р сургуулийн “Хурлын танхим”-д зохион байгуулах юм. Холбогдох утас: 99167127
11:00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны 211 тоотод хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурлын үеэр Хөрөнгийн зах зээл, Даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн хоршооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тоо баримтыг танилцуулж, хариуцаж буй хүмүүс нь сэтгүүлчдийн асуултад хариулна. Мөн санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2019 оны эхний улирлын үр дүнг танилцуулна. Холбогдох утас: Пүрэвсүрэн 80881000