Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс иргэдийн амарч, зугаалах цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж орчимд бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч,иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэнэмэл байдлаар амьдардаг, удаа дараа нийгмийн хэв журам зөрчдөг иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Тус дүүрэгт Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, Шангри-Ла төв,Централ Таур зэрэг томоохон үзвэр, худалдаа үйлчилгээний газрууд, Цэрэндоржийнгудамж, Сүхбаатарын талбай зэрэг цэцэрлэгт хүрээлэнгүүд байрлах нийслэл хотын иргэдийн төвлөрсөн бүс бөгөөд дээрх гудамж, талбайд архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргасан иргэдийг шүүхийн шийдвэрээр баривчлуулах, орон гэргүй тэнүүчлэн амьдардаг иргэдийг эмчийн үзлэгт хамруулан сайн дурын болон архины албадан эмчилгээнд хамруулах, Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагатай хамтран засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг явуулж байна.