МАХН-ын Бага чуулган өнөөдөр (2019.05.24) 10:00 цагаас эхэлж хуралдаж байна. Бага чуулганаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах юм.
Намаас нэр дэвшигчээ тодруулсны дараа өнөөдөр 12:30 цагт намын байрандаа хэвлэлийн хурал зарлан олон нийтэд мэдээлэх юм байна. МАХН-аас нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ албан ёсоор зарлаагүй байгаа ч тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшинэ гэх мэдээлэл хэдийнэ таржээ.