2019 оны 1 дүгээр улиралд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 206262 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 198829 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлсэн нь 96.4% -ийн үзүүлэлттэй байна.
Мөн 3007 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 740 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна.
Үүнээс Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандаж 126765 иргэнээс өргөдөл, гомдол гаргаснаас 124622 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.3%-ийн үзүүлэлттэй байна.
Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 79497 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс 74207 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 93.3%-ийн үзүүлэлттэй байна.
Иргэдээс гаргасан өргөдлийн дийлэнх нь хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж үйлчилгээнд хамрагдах, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн, газрын харилцаатай холбоотой асуудлууд байлаа.
1 comment
baga b.oo.gomdol gargaagvi ilvv olon bgaashvv