Польш улсад анх удаа зургаан ихэр хүүхэд мэндэлжээ. Хүүхдүүдийг кесарев хагалгаагаар төрүүлсэн байна. Хүүхдүүдийг төрөхөөс өмнө эцэг эх нь ч, эмч нар нь ч зургаан ихэр гэж мэдээгүй, ЭХО-гоор таван хүүхэд л гэж мэдэгдэж байжээ.
Өдгөө 29 настай ээж болоод хүүхдүүдийн бие нь сайн байна. Ихрүүдээс хамгийн том нь 1,3 кг жинтэй бол хамгийн бага нь 890 грамм жинтэй, бүгд эмчийн хяналтад байна. Хоёр хүү, дөрвөн охин эмнэлэгт дор хаяж зургаан сар байна.
Зургаан ихэр дээрээ хоёр ой хагастай нэг ахтай гэнэ.
Эх сурвалж: ru.tsn.ua