2019-05-21 16:541min00

Өнгөрсөн 50 жилд дэлхийн амьтдын 20 хувь устсан

uuh

Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хүн төрөлхтний буруу үйл ажиллагаанаас болж дэлхийн амьтдын 20 хувь нь мөхсөн гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн шинжээчдийн баг (IPBES)-ийнхан мэдээлэв.

Гурван жил үргэлжилж, олон улсын Засгийн газрын 15 мянга гаруй нээлттэй мэдээллийн санд тулгуурласан уг судалгаанд 400 эрдэмтэн, судлаач оролцжээ. Өдгөө дэлхийн усны болон хуурай газрын бүх амьтан, ургамал, шавжны таван төрөл зүйл тутмын нэг нь мөхөх эрсдэлд орсон гэдгийг тэд дурдсан байна.

Ялангуяа хоёр нутагтан амьтдын 40 орчим, далайн шүрний 33 хувь нь ойрын ирээдүйд хөрстөөс арчигдах аюултай гэдгийг онцолжээ.