Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.21) хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад тавдугаар сарын 20-ны өдөр албан бичгээр хүсэлт ирүүлснийг танилцуулав.
Уг албан бичигт Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцэх хугацааг тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулах хүсэлт тавьсныг дурдсан юм. Иймд уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.