Нийслэлийн хэмжээнд 600 гаруй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг. гэсэн тоо бий. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/-аас жил бүр зохион байгуулдаг сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийжээ.
Энэ жил 282 байгууллагыг төлөвлөгөөт шалгалтад хамруулахаар төлөвлөснөөс 274 цэцэрлэгийг хамруулсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар НМХГ эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Боловсрол хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвасүрэн нар өнөөдөр (2019.05.21) танилцууллаа.
Шалгалтаар давхардасан тоогоор нийт 2860 зөрчил дутагдал илрүүлсэн байна. Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 114 албан тушаалтанд нийт 44 сая 55 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, бүрэн барагдуулсан байна. Түүнчлэн боловсролын хяналтаар 109 байгууллагыг шалгахад нэр бүхий 32 цэцэрлэг нь сургалтын ажил эрхлэх тусгай зөшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй, цэцэрлэгүүдийн 25-28 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 53-58 хувь нь мэргэжлийн багшгүй, 23-26 хувь нь туслах багшийн гэрчилгээгүй байжээ.
Түүнчлэн төрийн өмчийн 36 цэцэрлэгийн 50 хувь нь зориулалтын байргүй үйл ажиллагааг явуулдаг байна. Хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгуулагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй байгааг харуулж байна.
Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 15 хувь нь барилга байгууламж хуучирч, дээвэр, хана, дулаан, цэвэр, бохир усны сантехник, шугам хоолой, цахилгаан, агааржуулалтын систем элэгдэлд орсон, засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах, цэцэрлэгийн эрүүл ахуйн нөхцөл, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөг нөлөөлөх нэг үндэс болж байна. Мөн хүчин чадлын хувьд 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээн авч, анги бүлгийн нягтрал ихэссэн, ариун цэврийн нэг тоноглолд ногдох хүүхдийн тоо эрүүл ахуйн нормоос 0.5-2 дахин их байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин дамжин тархах нөхцөл үүсч байгаа юм.
Сургуулийн өмнөх боловролын цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтаар гарсан зөрчлийн талаар сэтгүүлчид хариулт авав.
-Хүүхдүүддээ гар хүрч байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнд ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
-БГД-ийн “Сөдөөхэй” цэцэрлэг дээр 2018 онд манайд санал гомдол ирж байсан. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг гэсэн.
Энэхүү мэдээллийн мөрөөр БГД-ийн мэргэжлийн хяналтын хэлтсээс тухайн цэцэрлэг дээр шалгалт хийсэн. Тухайн цэцэрлэг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас тухайн үед Зөрчлийн тухай хуулиар прорукорт санал хүсэлтээ хүргүүлж үйл ажиллагааг нь зогсоосон. БГД-ийн боловрсолын хэлтэс, цагдаагийн хэлтэст албан тоот хүргүүлсэн. Тус цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосны дараа тухайн цэцэрлэг өөрсдөө дур мэдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний мөрөөр бид дахин хяналт шалгалт хийж үйл ажиллагааг нь дахин зогсоох арга хэмжээг авсан.
-“Мандах нарны хүүхдүүд” цэцэрлэг дээр хяналтын камерт өртсөн бичлэгийн талаар танайх ямар арга хэмжээ авсан бэ?
-Энэ цэцэрлэгийн талаар манайд албан ёсны гомдол мэдээлэл ирээгүй. Цагдаагийн байгууллага дээр шалгагдаад явж байгаа. Эрүүгийн хэргийн холбоотой зөрчлийг манайх шалгахгүй. Цагдаагийн байгууллага шалгадаг.
-Одоогийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоосон хэдэн цэцэрлэг байгаа вэ?
-Үйл ажиллагааг нь түтгэлзүүлэх 36 цэцэрлэг байна. Би сая нэр бүхий газруудыг дурдсан. Тэр газрууд шаарлага хангахгүй байгаа учраас үйл ажиллагааг түтгэлзүүлэх саналыг Нийслэлийн боловролын газарт хүргүүлсэн.
НМХГ-ын Боловсрол хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвасүрэн: Сургуулийн өмнөх боловролын байгууллагад хийдэг хяналт шалгалтууд жил бүр явагддаг. Хяналт шалгалт хийх явцад обектуудын тоог нэмэх тал дээр анхаарч ажиллаж байна. Хөдөлгөөнт хяналт шалгалтуудад жилээс жилд цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж хамруулж байна. Зөрчил дтагдал ихэссэн мэт харагдаж байгаа боловч 2016 онд 64 байгууллага, 2017 онд 94 байгууллага, 2018 онд 121 байгууллага, 2019 онд 274 цэцэрлэг хамрагдсан. Үүнийг дагаад зөрчил дутагдал нэлээн өссөн харагдаж байна.
Сургуулийн өмнөх байгууллага 68:88 2016 гэсэн стандартыг мөрдөж байгаа. Цэцэрлэгийн байгууллага зориулалтын бус барилгуудыг зориулалтын болгож өөрчилж болно. Орон сууцны нэг давхар орон сууцаар төлөвлөгдсөн бол зориулалтыг нь өөрчлөх зураг хийгээд цэцэрлэг болгож болно. Хуулиндаа заасан байдаг. Энэ жил боловсролын хяналтын чиглэлээр 109 байгууллагыг үнэлснээс 20 цэцэрлэг бага эрсдэлтэй, 63 цэцэрлэг дунд эрсдэлтэй, 25 цэцэрлэг их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.
Манай хяналтын хуудсаар их эрсдэлтэй үнэлэгдэж байгаа цэцэрлэг тухайн цэцэрлэгт тавигдах шаардлага стандартыг хангахгүй, цаашид хүүхдийг сурган хүмүүжүүлэх хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүнэлт гарсан. Эдгээр цэцэрлэгүүдийг Нийслэлийн боловсролын газраар дамжуулаад нийслэлийн Засаг даргад тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг гаргасан. Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2017-2018 онд дууссан мөртлөө хугацаа дууссан тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа БЗД-ийн нэр бүхий хоёр цэцэрлэг байгаа.
Энэ хоёр цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, мөн хяналт шалгалтаас зайлсхийсэн хоёр цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүлж байна. Шалгалтаас зайлсхийсэн тухайн цэцэрлэг 2018 онд их эрсдэлтэй үнэлэгдсэн. Нэг жил хүүхдүүдийн эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаад үйл ажиллагааг явуулж байх явцад 2019 оны шалгалтад дахин хамруулахад 2019 оны хоёрдугаар сар хүртэл үйл ажиллагаагаа явуулаад, одоо түр зогссон байгаа юм. Манай удирдамж гуравдугаар сарын 1-нээс гардаг. Гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл түр зогсох зөвшөөрөл авч хяналт шалгалтад хамрагдахаас зайлсхийсэн байх магадлалтай гэж үзэж байна.
НМХГ-аас эрсдэл дээр тулгуурлан жил болгон чиглэл болгоод байгууллагуудыг үнэлдэг. Тухайлбал нэг цэцэрлэг гэхэд тав зургаан чиглэлээр өөрсдийнхөө ажлыг үнэлүүлдэг. Барилгын техник, боловсролын аргаар гэх мэтээр. Тухайлбал, 2018 онд бид үнэлээд, дараа нь их эрсдэлтэй гарсан цэцэрлэгүүдийг сонгож 2019 оныхоо хяналт шалгалтад хамруулахаар бэлтгэл ажлаа хангаад 2018 оныхоо арваннэгдүгээр сард МХЕГ-ын вебсайт дээр олон нийтэд нээлттэйгээр мэдээлдэг. Эдгээр байгууллагууд 2018 оны арваннэгдүгээр сараас хойш 2019 оны гуравдугаар сар хүртэл бэлтгэл ажлаа хангах бүрэн боломжтой.
Хяналт шалгалтыг хуулийн хүрээнд мэдэгдэж нээлттэй явуулдаг. Хяналт шалгалт явуулна гэдгийг мэдсээр байж зөрчил гаргаж байна. Бид эрсдлээ зөв тодорхойлж шалгах нь зүйтэй гэж үзээд тухайн обектуудын нэрсийг дахин оруулж ирдэг” гэлээ.