БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх онгоцны буудал руу нэгэн эр галдан шатаах болон хүн барьцаалах тухай сүрдүүлэн утсаар ярьсныг тус улсын цагдаагийн газар шалгаж байна.
Инчеоны олон улсын нисэх онгоцны цагдаагийн газраас өчигдөр (2019.05.19) 13:40-13:46 цагийн хооронд тус буудлын мэдээллийн ажилтан болон төв, тэсрэх бодист илрүүлэх тасагт нэгэн эр таван удаа утсаар залгаж “Зорчигчдын маргаанаас үүдэлтэй хүн барьцаалах болон гал гарах эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй” гэж хэлсэн ба “Хэрэв уг нөхцөл байдал үүсгэхийг хүсээгүй бол 2500 хүний талх, усан үзмийн дарс бэлдэх”-ийг шаардсан тухай өнөөдөр (2019.05.20) мэдэгджээ.
Цагдаагийн газраас сэжигтний сүрдүүлгийг бодит байдалтай харьцуулан судалж буй бөгөөд хуурамч тоглоом байлаа гэхэд хэрэгсэхгүй өнгөрүүлж болохгүй хэмээн үзэж хэргийг илрүүлэх ажиллагаанд анхаарал хандуулаад байгаа ажээ.
Учир нь хэд хоногийн өмнө буюу энэ сарын 15-ны өдөр Инчеоны нисэх онгоцны буудлын е-майл хаягаар “Хорт хийгээр хордуулах” сүрдүүлэг ирсний дээр уг этгээд энэ сарын 20-ны өдөр гэхэд 300 тэрбум вонтой дүйцэх хэмжээний 3000 биткойн шилжүүлэхийг шаарджээ.
Цагдаагийн газраас уг хоёр сүрдүүлэгч нэг хүн мөн эсэх, тусдаа байлаа гэхэд цаг хугацааны давхцал сэжигтэй санагдсан тул мөрдлөг шалгалтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: Mglradio