Энэ сарын 26-ны ням гарагийн 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд Европын өдөрлөг болно. “Europe Square”- соёлын үйл ажиллагааны нээлтийг 10:00 цагт Монгол Улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн Траян Христеа, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар хийх юм байна. Уг арга хэмжээнд Европын холбооны байнгын болон байнгын бус гишүүн орнуудын төлөөлөгчид оролцоно.
Өдөрлөгийн үеэр Шенгений бусад таван гишүүн орноор зорчиход олгох богино хугацааны шенгений визийн мэдээлэл авах боломжтой юм байна. Энэ үеэр Чехийн калиграфч Фүкс Карахович монголын уран бүтээлчтэй хамтран үзүүлбэрүүдээ үзүүлэх юм. Мөн шинээр байгуулагдсан Чехийн Бизнес төв, Эко, Ботаникус, Дэрмакол зэрэг чех компаниуд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулна.