Магадгүй бид бүгдээрээ л хүүхэд байхдаа “муухай дэгдээхий” байсан байх. Зарим нь тэр чигтээ муухайгаараа үлддэг бол зарим нь үзэсгэлэнт хун болж хувирдаг нь нууц биш. Ингээд та бүхэнд хүүхэд насандаа нугасны муухай дэгдээхий байсан алдартнуудыг танилцуулж байна.

1.Тэйлор Свифт (Taylor Swift)
Тэйлор Свифт хүүхэд байхдаа царай муутай байсан ч хөгжмийн авъяасаараа бусдаас ялгарч чаддаг байжээ.

2.Келли Осборн (Kelly Osbourne)
Алдарт дуучин Оззи Осбор (Ozzy Osbourne)-ны охин Келли Осборны хүүхэд нас тийм ч жаргалтай байгаагүй гэнэ. Алдартай эцэгтэй хэрнээ царай муутай байсан түүнийг хүүхдүүд маш дээрэлхдэг байсан бөгөөд тэрбээр 15 наснаасаа эхлэн архи, хар тамхинд орсон байна. Гэвч одоо тэр бүгдээсээ салж чадсан төдийгүй сэтгэл татам үзэсгэлэнтэй нэгэн болсон билээ.

3.Мэттью Льюис (Matthew Lewis)
“Harry Potter”-ын азгүй Невилл Лонгботтомын дүрээрээ олонд танигдсан энэхүү жүжигчин өдгөө Холливудын хамгийн халуухан залуучуудын нэг болжээ.

4.Меган Фокс (Meghan Fox)
Итгэхэд хэцүү ч Меган Фокс багадаа гадаад үзэмжээсээ болоод сургуулийнхаа хүүхдүүдэд гадуурхагддаг байжээ. Харин одоо тэрбээр гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг алмайруулж байна.

5.Марго Робби (Margot Robbie)
Австралийн жүжигчин Марго Робби хүүхэд байхдаа шүдний аппарат болон нүдний шил зүүдэг байсан гэнэ.

6.Кейт Мосс (Kate Moss)
90-ээд оны супер моделиудын нэг Кейт Мосс хүүхэд байхдаа завсартай шүд, эв хавгүй үснээсээ болоод маш их гадуурхагддаг байжээ.

7.Эминем (Eminem)
Архичин эх болон ганц дүүтэйгээ өссөн Эминемийг хар найзууд нь реппер болно гэхэд шоолдог байсан.

8.Викториа Бекхэм (Victoria Beckham)
Царай муутайгаасаа болоод шороо шидүүлдэг байсан Викториа Бекхэм өөрийгөө өөрчлөхийн тулд нэг биш удаа гоо сайхны хагалгаанд орж байжээ

9.Кейт Хадсон (Kate Hudson)
7 настайгаасаа кинонд тоглож эхэлсэн Кэйт Хадсон өөрийгөө кино од болно гэдэгт үргэлж итгэдэг байжээ.

10.Деми Мур (Demi Moore)
Жүжигчин Деми Мур төрөлхийн долир байсан ба зузаан шил зүүдэг байжээ. Мөн эцэг эх нь нэг хөвгүүдээс түүнийг болзоонд авч явахыг гуйж байсан гэнэ.

11.Кейт Уинслет (Kate Winslet)
Кейт Уинслет хүүхэд байхдаа илүүдэл жинтэй байсан бөгөөд ангийнхан нь түүнийг “Хөөс” гэж хочилдог байжээ.

By updown.mn

Мэдээний админ

4 thoughts on “Хүүхэд байхдаа “нугасны муухай дэгдээхий” байсан алдартнууд”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн