НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр (2019.05.19) орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдсан. Энэ удаагийн тохирлоор 80 сая төгрөгийн хоёр азтан, 50 сая төгрөгийн нэг азтан тодорсон билээ.
Таксины жолооч өөрийн цахим хуудсандаа “Нөат 80 саяын азтан миний машаанаар үйлчлүүллээ. Аз таардаг гэж байна шүү. Татварын ерөнхий газраа ч мэдэхгүй, зах дээр зогсч наймаа хийдэг ах хүү байна билээ. Тэр ах “Миний утсанд мессэж ирсэн. Үнэхээр аз байдаг юм билээ. Ах нь баярлаж балмагдаад дүүргийн татварын алба ортол Ерөнхий рүү яв гэсэн. Тэр газрыг нь мэддэггүй ээ” гэсэн. Тэгээд би хүргэж өглөө. Шагналынхаа мөнгийг хүүхдүүддээ хувааж өгнө гэж байна. Дараа дараагийн аз олон хүнд таараасай билээ. Надад тэр хүний аз үлдсэн байх дараагийн тохиролд азтан болох юм шиг санагдаад байна. Аз ивээг” гэж бичсэн байна.
80 сая төгрөгийн азтанаар “Нарантуул” зах дээр наймаа хийдэг 50 гаруй насны эрэгтэй тодорсон байна.
Тэрбээр азтан болсноо өнөө өглөө мэдэж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс дээр очжээ. Харин тус газраас Татварын ерөнхий газар руу явахыг зөвлөсөн байна. Ингээд гарч ирээд такси барьж ерөнхий газарт хүргүүлжээ.
2 comments
ЭНЭ МЭДЭЭЛЭЛЭЭРЭЭ БУРУУ ҮЙЛДЛЭЭ ЗӨВ БОЛГОЖ ХАРУУЛАХ ГЭЭ Л БАЙНАА ДАА.
Тэр 80 сая хожсон хүнээ олонд зарлаач.Захын хүмүүсээс асуу. Үнэхээр хожсон бол хамт олон нь мэдэж л таараа.