Байнгын хороо дэмжвэл БНСВУ-ын хоёр иргэнийг улсад нь шилжүүлнэ

2019-05-19 09:51
yaltan shiljuuleh

Монгол Улс 17 улстай гэмт этгээд шилжүүлэх гэрээ байгуулсан. Засгийн газрын зүгээс “Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороотой зөвшилцөхөөр болсон юм. Байнгын хороо дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Нямдоржид олгоно.

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад БНСВУ-ын хоёр иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй.

БНСВУ-д Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг байна.

1 сэтгэгдэлтэй

  • арл

    2019-05-20 13:35 at 13:35

    хөөгөөд зайлуул

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй