Өмнөд Солонгосын Сөүл хотод очиж үзсэн Монгол хүн бүрийн заавал орох ёстой газар болтлоо танигдсан Тунг Дэ Мүн захын тухай тус улсын худалдаа эрхлэгчид сэтгэл дундуур байгаа ажээ.
Учир нь тус улсын хувцас загварын шинэчлэлийн хурд Хятад улсын дизайнеруудын сард хувцасны нэг загвар дээр 20 гаруй төрлийн шинэ санаа гаргаж буй хурдыг гүйцэхгүй байгаа нь “К-Дизайне”-ийн бараа бүтээгдэхүүн Тунг Дэ Мүн захын нийт хувцасны 50%-д хүрэхгүй байгаа явдал ажээ.
Нэг үгээр тус захад борлуулагддаг нийт хувцасны талаас дээш хувийг “Made in China” эзэлж байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийн зүгээс чанараас илүү загварыг хямдхан худалдан авах сонирхол нэмэгдсэнтэй холбон үзэж байгаа юм байна.
Дээр нь худалдан авагчдын дунд зах, дэлгүүрээр хэсч цаг заваа алдалгүй хэрэгцээний эд зүйлсээ тодорхой тоогоор онлайн болон интернет шоппингоор шийдэх нь илүү оновчтой сонголт хэмээн үзэх болжээ.
Тунг Дэ Мүн-Кластер(Cluster)-ын хувьд 4 жилийн өмнө 30 их наяд воны борлуулалтын орлоготой байсан бол өнөөдөр 15 их наяд вон болон 50 гаруй хувь буурчээ.
БНСУ-ын Худалдаа эрхлэгчдийн холбооны мэдээлснээр зөвхөн энэ оны 1-р улиралд нэхмэл даавуу, даавуун бүтээгдэхүүний экспортод Бүх Хятадаас 381 сая ам.доллар/452.3 тэрбум вон/ оруулж ирсэн бол эргүүлээд тус улсаас импортоор 1 тэрбум 456 сая ам.доллар/1 их наяд 7333.3 сая вон/-ын худалдан авалт хийсэн байна гэжээ.
Энэ нь өмнөх жилийнхээс БНСУ-ын хэмжээнд экспорт 2.6%-иар буурч, импорт 7.1%-иар өссөн үзүүлэлт юм байна.
Эх сурвалж: Mglradio