Хүн бүр өдөрт дор хаяж 3-4, түүнээс ч олон удаа бие засах шаардлага гарч жорлонг “зорьдог”. Модон жорлон нь хөрсийг бохирдуулж 36 төрлийн халдварт өвчний нянг агаар болон хөрсөөр дэгдээдэг аж.
Бие засах газраа стандартын шаардлагад нийцүүлэх уриалгыг “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-аас гаргажээ. Дэлхийн хөгжингүй улс орнуудын 1990-аад онд хэрэглэж байсан үеийнх бөгөөд хоцрогдсон технологитой хэвээр байгааг албаныхан онцолж байна.
Баянхонгор аймгийн гэр хорооллын айл өрх, гадна талбайдаа нийтийн бие засах газартай аж ахуйн нэгжүүдийг хүний эрүүл мэндийг хамгаалсан агааржуулалтын хоолойтой, суултуур эсвэл гишгүүртэй, цэвэрлэх боломжтой эд материалаар хийсэн, гадна, дотно гэрэлтүүлэгтэй, бороо, цасны ус орохоос сэргийлж өндөрлөг газар байрлуулсан зэрэг стандартын шаардлага хангасан бие засах газартай болохыг уриаллаа.