Баруун Африкийн нэгэн омгийн хаан цэцэрлэгчээр ажиллаж, албат иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах мөнгө олохын тулд Канадад эргэн иржээ.
Эрик Ману нь 67 настай авга ах Датыгаа нас барсны дараа омгийн хаан болсон юм. Канадад эхнэр, хүүтэйгээ гурван жил амьдарсан тэрбээр өмнөд Гана улсдаа хаан ширээгээ залгамжлахаар очсон байна. Тэрбээр энэ үеэр “Энэ бол асар их туршлага. Бүхий л сэтгэлээрээ хүлээн авах хэрэгтэй. Энэ бол миний өв, соёл, уламжлалын нэг хэсэг” хэмээн хэлсэн байдаг.
Гэвч одоо Аданси Абоабо №2 тосгонд амьдардаг акан омгийн хаан Канаддаа буцан очиж, хуучин ажилдаа эргэн орсон байна. Тэрбээр Британийн Колумб мужид цэцэрлэгч, ландшафтын дизайнерээр ажилладаг. Энд тэрбээр омгийн 6000 хүндээ зориулан мөнгө цуглуулахаар шийджээ.
Ману “Заримдаа намайг ажилдаа ирэхэд хүмүүс “Чи чинь омгийн удирдагч, хаан байна шүү дээ. Чамайг зурагтаар харсан. Гэтэл чи энд юугаа хийж цэцэрлэгт шороо ухаад байж байдаг билээ” гэж хэлдэг. Энэ бол даруу зан. Канадад байхдаа би даргынхаа удирдлаган дор сэтгэл бардам ажилладаг” гэжээ.
Түүнийг нутгаасаа буцаж ирэхэд авч ажиллуулдаг Сьюзен Уотсон гэгч бүсгүй залуу хааны албатуудад зориулсан хичээлийн хэрэгсэл, хувцас, нөүтбүүк, эм бэлдмэлийн сан нээжээ. Тэрбээр өөрөө Ганад хаан ширээнд залах ёслолд нь оролцсон болохоор “Тэндхийнхэн дотроосоо төдийгүй гаднаасаа ч сайн хүмүүс юм билээ. Харин манайд ихэнх хүмүүс аз жаргалгүй, үргэлж л илүү ихийг хүсч байдаг” гэсэн байна.
Ману Канадад сайн ажиллаж, их мөнгө цуглуулж, төрөлх тосгондоо эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл явуулна гэж боддог. Тэрбээр “Манайх тосгон даяараа ядуу зүдүү амьдарч байна. Эмнэлэгт нь эх баригч, ганц хоёр сувилагчаас өөр эмч ч байхгүй” гэжээ.
Эх сурвалж: lifter.com
3 comments
Ямар агуу хүн бэ энэ дэлхийн хамгийн адгийн нь хүн гэж бодож байлаа гэтэл бас ийм жинхэнэ хүн байдаг л юм байна
Mongoliin buzar baychuud bugd hurdan uheesei
өмнө нь ирсэн хариуцлагаа дагаж л байна. ядуу байх яах бэ албатаа эрүү байлгах гэж л хичээж байна. тэхэд манай хэдэн лалар яаж байна даа ичихгүй л байх юм мөнх саарал ханын дунд байх юм шиг тэндээсээ удахгүй гарч олны хорсолын бай болно