Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр тун удахгүй болох гэж байна. Энэхүү гэгээн тунгалаг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан NTN телевизийн хамт олноос “Ирээдүй өөд итгэл хайрлая” сайн үйлсийн тоглолтыг зохион байгуулахаар зэхжээ.

Сайн үйлсийн тоглолт “UB Palace”-ын концертын их танхимд 2019 оны 5-р сарын 30-ны өдөр ганцхан удаа тоглогдоно. Тоглолтод багачуудын үзэж, сонсох дуртай уран бүтээлийн эзэд Энжи, Бат-Энэрэл нараас эхлээд үе үеийн хүүхдийн уран бүтээлчид болон урлагийн шилдгүүд уран бүтээлийнхээ дээжсээс өргөж, нэгэн тайзнаа чуулах болно.

Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдээ гар хоосон буцаахгүй гэнэ. Тасалбар худалдан авсан хүн бүр хамтран ажилласан байгууллагуудын 10-30 хувийн хөнгөлөлтийг эдлэх эрхтэй болно.

Ирээдүйн төлөө сэтгэлээрээ нэгдсэн уран бүтээлчидтэйгээ Та бүхэн ч бас бяцхан үрс, дүү нарынхаа хамт нэгдээрэй.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн