Фэйсбүүк сүлжээгээр өнөөдрөөс /2019.05.15/ эхэлж хэн дуртай нь шууд бичлэгээ цацах боломжгүй болж байна. Учир нь хоёр сарын өмнө Шинэ Зеландын хоёр Исламын сүмд зэвсэгт халдлага гарч гэмт этгээд сүм рүү гал нээн 50 хүний амийг хөнөөсөн байна. Энэхүү аймшигт халдлагыг фэйсбүүк “Live”-аар шууд дамжуулсан нь дэлхий нийтийг цочирдуулсан юм.
Эл хэргэс хойш Фэйсбүүк компани “Live streaming” үйлчилгээний журмыг зөрчиж, олон нийтэд хор хөнөөлтэй агуулга бүхий дүрс бичлэг тараасан хэрэглэгчийн фэйсбүүк Live үйлчилгээг ашиглах эрхийг 30 хоногийн хугацаанд цуцлах юм гэнэ. Цаашлаад зөрчил гаргасан хэрэглэгчийн сурталчилгаа явуулах эрхийг хаах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.