АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг мягмар гаригт Луйзана мужид хоёр дахь удаагаа айлчлахад тус мужийн төлөөлөгч Билли Нунгессер угтан авч, улмаар сюрприз барьсан байна.
Д.Трампыг Ченнаулт олон улсын нисэх онгоцны буудал дээр иргэдтэй уулзах үеэр Нунгессер түүнд “Трамптай оймс” өмссөнөө харуулж байгаа зургийг “Нью-Йорк таймс” сонины гэрэл зурагчин авсан аж. Тус оймс нь Трампын зурагтай бөгөөд үсийг нь сонирхолтойгоор дүрсэлсэн байжээ.
Эх сурвалж: THE ADVOCATE