Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
Бямба гарагт “Улаанбаатар марафон 2019” болон “Авто машингүй өдөр”-ийг тэмдэглэнэ. Улаанбаатар марафоныг 2009 оноос хойш зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Тухайн өдрийн өглөө 9 цагаас нээлтийн үйл ажиллагаатай, 9:30 минутаас гүйлт эхэлнэ.
Энэ жил 42 км бүтэн, 21 км хагас, 5, 10 км-ийн иргэдэд зориулсан, 1.5 км-ийн гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дөрвөн төрлийн марафон зохион байгуулахаар болжээ. Мөн 300 гаруй гадаадын иргэд оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Марафоны бүртгэлийн хугацаа маргааш дуусах бөгөөд бүх дүүргийн биеийн тамир спортын хороо болон Нийслэлийн спортын хороо, Олимпын хороон дээр бүртгэж байгаа юм. Харин Авто машингүй өдрийг “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна.
Автомашины хөдөлгөөнийг 07.00-17.00 цагийн хооронд хаах юм. Энэ хугацаанд хөдөлгөөн хязгаарласан бүсүүдэд тээврийн хэрэгсэлтэйгээ ирж бусдад болон өөртөө саад болохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.