АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд
09:00 цагт Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдэд “ХАСХОМ-ийг хянах, задлан шинжилгээ хийх чадавх эзэмшүүлэх сургалт” зохион байгуулна.
ГХЯ-нд
09:00 цагт “Монгол, Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал болно. Улаанбаатар их сургуулийн хичээлийн II байранд 09:00 цагт “Олон улсын гэр бүлийн өдөр”-т зориулсан “21 дүгээр зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурал болно.
“Туушин” зочид буудалд
09:00 цагт ЭСЯ, ДЭМБ-аас Томуу, томуу төст өвчний онцлог, урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгуулна.
ШУА-ийн байранд
09:30 цагт “Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд” хэлэлцүүлэг болно.
ЭМЯ-нд
10:00 цагт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох Засгийн газрын тогтоолыг иргэдэд танилцуулна.
ХЗҮХ-д
10:00 цагт “Хэвлэлийн эрх чөлөөний баталгаа” хэлэлцүүлэг болно.
Техник технологийн коллежид
10:00 цагт “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.
Нийслэлийн “Өргөө” амаржих газарт
11:00 цагт “Халуун сэтгэл in Japan” ТББ-аас төрөх эмнэлгүүдэд хандив хүлээлгэн өгнө.
Үндэсний статистикийн хорооны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 4 сарын тоон мэдээллийг танилцуулна.
ХХААХҮЯ-нд
11:00 цагт “Алсыг харъя, органикийг сонгоё” аяны нээлт болно.
Сүхбаатарын талбайд
12:00 цагт “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг” болно.
Хангарди ордонд
14:00 цагт Нийслэлийн гэр бүлийн элчийн батламж гардуулах ёслол болно.
Ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд
14:00 цагт “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.
“МN” мэдээллийн төвд 11:00 цагт Үндэсний бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ой, Монгол бөхийн баярын зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл Тост тосон бумбын нурууны сав газарт ажиллаж буй “Саусгоби Коал Транс” компанийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт АН-ын ахмад гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт “Хүний эрх шударга ёс” төв, “Хохирогчдын холбоо”-ноос хэлмэгдэгсдийн үр хүүхдийн эрхийг хамгаалах талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Замын-Үүдэд болсон автобусны ослын улмаас дахин нэг хүн нас барсан талаар иргэд мэдээлэл хийнэ.
12:00 цагт “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-аас “Дэлхийн Монгол туургатан” хүүхдийн ардын урлагийн II их наадам зохион байгуулах талаар мэдээлнэ.
11:30 цагт “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-аас “Эрүүл мэндийн салбар сэхээнд байна” сэдвээр мэдээлэл хийнэ.
13:00 цагт Дуучин Ш.Хүрлээ сурагч нас, төгсөлтийн сэдэвт дуунуудаас бүрдсэн “Мөрөөдлийн зүг” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд
10:30 цагт МҮХАҮТ, ХХААХҮЯ-аас “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт “Улаанбаатар марафон- 2019” олон улсын тэмцээн болон автомашингүй өдрийн зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ.
11:30 цагт БОАЖЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Байгаль хамгаалах хаврын аян”-ы талаар мэдээлэл хийнэ.