Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Чандмань сумын Сүлжээ багт бууны суманд шархадсан хотон шувуу байгааг олж илрүүлжээ. Тухайн үед хотон шувууны зүүн далавч болон хөл нь гэмтсэн, нисэх боломжгүй байсан аж. Хотонг Жаргалант суманд авч ирж, гурван сарын хугацаанд эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учраас монгол гэрт өсгөн тэжээж байгаа юм байна.
Хотон шувуу нь өнгөрсөн оны төл бөгөөд одоо нэг настай гэнэ. Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын захиргааны хамт олон энэ шувуунд Азхүү хэмээх нэр хайрлажээ. Азхүү нь өдөрт 3-4 загас иддэг байна. Анх олоход 6 кг байсан бол одоо 7.5 кг жинтэй болжээ.
Хоёр өдөрт нэг удаа ванны усыг сольдог бөгөөд үүнд 200 гаруй литр ус ашигладаг аж. Тус шувууг зургадугаар сард Хар-Ус нуур орчимд тавьж, ижил сүрэгтэй нь нийлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Хамгийн сүүлд Хар ус нуурт хийсэн судалгаагаар 62 хотон өндөглөн зусаж байгаа гэнэ.
Хуулиар хамгаалагдсан ховор шувууг өнтэй өвөлжихөд дэм болгож амьдрах орчны зардал 1.6 сая төгрөгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санхүүжүүлсэн байна.
[fbvideo link=”https://www.facebook.com/wwfmongolia/videos/2020919154881990/” width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]
4 comments
YAANAA NUGUU HUJAANUUDAD ZARCHIHVIIDEE
GOOD
Гайхалтай. Ижил сүрэгтэй хурдан нийлэх болтугай. Байгаль хамгаалагч үнэхээр сайн ажиллажээ
Буян нь дэлгэрэх болтугай…