Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж, онцгой урамшууллаа танилцуулъя.
Манай эмнэлэг 2018 оны 8 дугаар сард 100 хүнд арьс цайх өвчин, түүний эмчилгээний талаар сургалт зохион байгуулж, эхэнд бүртгүүлсэн 60 хүнийг тавин хувийн хөнгөлөлттэй үнээр эмчилгээнд хамруулсан. Тэдний дийлэнх буюу эмчилгээгээ таслалгүй эмчлүүлсэн нь үр дүнгээ үзэж, цайралтын тархалт багатай үйлчлүүлэгчид маань бүрэн эдгэсэн.
Түүнээс хойш маш олон хүн, ялангуяа хөдөө орон нутгийнхан дахин сургалт хийх, хөнгөлөлт, урамшуулал зарлах тухай санал хүсэлтээ ирүүлсээр байгаа тул энэ удаа сурагчдын амралтыг тааруулан манай эмнэлгээс зөвхөн арьс цайх өвчтэй хүмүүстээ нэг удаагийн боломж олгож байна.
Сургалтад нийт 100 хүн хамруулах ба оролцогсдоос эхний 50 хүнийг бүртгэж 3 сарын эмчилгээнийг төлбөрийг 30 хувь хямдруулна.
Сургалтын агуулга: Арьс цайх өвчин үүсэх шалтгаан, нөхцөл, арьс цайх өвчний улмаас үүсэх хүндрэлүүд, урьдчилан сэргийлэх тухай, дэлхий дахинд хэрхэн эмчилж байгаа болон манай эмнэлэгт хийгдэж буй эмчилгээний тухай, үйлчлүүлэгчдийн үр дүнг танилцуулах болно.
Зорилго: Санхүүгийн боломж муутай хүмүүс, хөдөө орон нутгийн иргэдийг хамруулах
Хэзээ: 5 сарын 25-ны Бямба гарагт 14:00 цагт.
Хаана: “Мон Шинжүкү скин мед” арьсны эмнэлгийн байр.
Сургалтын бүртгэл: Ирэх хүн нэр, нас, хаягаа утсаар бүртгүүлнэ.
Эмчилгээний бүртгэл: Сургалтын дараа эмнэлгийн хүлээн авах хэсэгт өөрийн биеэр бүртгүүлж дугаар авна.
Анхааруулга: 8-р сарын сургалт, урамшуулалд хамрагдсан хүнийг дахин бүртгэхгүй.
Сургалтад бүртгүүлэх дугаар: 9688-6699
https://www.facebook.com/MonShinjukuSkinMed/posts/860482827618108