-Оюу толгойн гэрээг цуцлах шаардлага байгаа юм уу?
– Байна. Оюутолгой төслийн үйл ажиллагааг шалгаж үнэлэлт дүгнэлт гаргахдаа Өмнийн говийн бүс нутагт төлөвлөгдсөн болон хэрэгжиж буй Таван толгойн нүүрсний ордын, Тавантолгойн цахилгаан станцын, Зэс хайлуулах үйлдвэрийн, Коксын үйлдвэрийн, Хармагтай, Цагаан суврага,Төмөрзам, Гашуун сухайт, Ханги хилийн боомт зэрэг бүс нутгийн бусад төслүүд болон Рио Тинтогын харилцан хамаарал бүхий этгээдүүдийн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 21 багц төсөлтэй нягт уялдуулан шалгаж эдгээрийн харилцан хамаарлын гаргалгааг олсон эцсийн дүгнэлт гаргах хэрэгтэй байсан юм.“Гэрээнүүдийг” цуцлах гарцаагүй бодит үндэслэл, нотолгоо болгон баталгаажуулахын тулд төрөл мэргэжлийн шалгалт хийх эрх бүхий улсын байцаагч нар, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий хууль хяналтын байгууллагын аажилтнуудыг Ажлын хэсгийн бүрэлдхүүнд нэмж оруулан Оюутолгой төслийн үйл ажиллагааг цогцоор нь нарийвчлан шалгаж үр дүнг нэгтгэн дүгнэж гэрээнүүдийг цуцлах тогтоолын төслийг няцаагдашгүй үндэслэл баримттайгаар УИХ-д оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүний хувиар хэлсэн.
-Шалгалт хэр үр дүнтэй бодитой болсон гэж та үздэг вэ?
-Шалгалтыг иж бүрнээр нарийвлан хийж чадаагүй, амжаагүй учир нь Оюутолгой, Эрдэнэс Монгол, Эрдэнэс оюутолгой болон салбарын яамдууд шаардлагатай мэдээ материалыг санаатай болон санамсаргүйгээр гарган өгөхөөс зайлсхийж хагас дутуу, утга санааны болон тоон үзүүлэлтийн их зөрүүтэй матерал, танилцуулгуудыг гарган өгч, Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагыг тохуурхан үл тоомсорлож, гадаадын хөрөнгө оруулагч нарын талд илт үйлчилсэн.
Оюутолгой ХХК- ийн ТУЗ- ын дарга Г.Батсүх УИХ-ын Ажлын хэсгийг үл тоомсорлон, Монголын төрөөс шалгаж буй энэхүү ажилд ямар ч дэмжлэг үзүүлээгүй нь ТУЗ-ийн бүх гишүүдийг нэн даруй огцруулах шаардлагатайг нотолсон үйл явдал болсон. Монгол Улсын эрх ашгаас урвасан С.Баяр, Ч.Сайханбилэг С.Баярцогт, Н.Багабанди, Г.Батсүх, Ц.Түмэнцогт, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Д.Сумьяабазар ажлын хэсгийн бусад гишүүд болон үе үеийн УИХ-ын гишүүд сайд нар Рио Тинтотой холбоотой төрийн алба хашигч нарыг Монголын ард түмний хүртэх ёстой ашгийг өөрийн ашиг сонирхол бүхий компаниудаар дамжуулан мөнгө угаах хэлбэрээр авсан байх магадлал хардалт бий тул зарим нотлох баримтын хамтаар шалгаж хуулийн дагуу хариуцлага тооцох нь зүйтэй гэж бодож байна.
Энэ гэрээ эх орноосоо урвагчидыг олноор төрүүлсэн тийм л гэмт хэргйин шинж агуулсан гэрээ юм.
-Гэрээг цуцлах үндэслэл нь чухам юу юм.
– Дэд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй миний хувьд МУ-д учрах эрсдэл, хор уршиг, үйлдэл, үр дагаварыг нь харж үзхэд хэд хэдэн үндслэл байна. Оюутолгой төсөл монгол улсын эрх ашгийг уландаа гишгэсэн хөрөнгө оруулагч нарын луйварыг дэмжсэн, үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэрээ
- Монгол улсын үндсэн хуулийн 6.1 болон НҮБ-ын 1962 оны КОНВЕНЦ бусад заалтуудыг зөрчин хийгдсэн гэрээ,хэлцэлүүд мөн.
- Далд уурхайг ашиглаж дууссаны дараа Босоо амнуудыг маш зузаан бетонон хучилтаар таглан битүүлсэн нь Цөмийн хог хаягдал булах эсвэл атомын цахилгаан станц булах асуудал
- Оюутолгой орд, Оюутолгой төсөл, Оюутолгой ХХК болон биднйи эзэмшийлийн 34 хувь бүгд цогцоороо Сатандарт Чартеред Банкны барьцаанд хураагдан олон улсын өрийн бирж дээр зарагдах бүх баримт бичиг хийгдэн баталгаажсан байна.
- Бас гүний цэнгэг усыг ихээр ашигласанаар хөрсний усны эх үүсвэрүүд ширгэж үгүй болно, гүний хооолойн усны нөөц дуусна, өвс ургамалгүй болно, химийн хортой бодисууд хөрс усанд нэвчинэ гэх мэтийн агуулга санамж анхааруулга бүхий мэдээллүүд байгаа нь ноцтой асуудал юм.
- Геологийн төв лаборатортай нууцын гэрээ байгуулж 21 дагалдах элемент улсын хилээр хууль бусаар гарсан байдал
Оюутолгой төслийн 51 хувийг Монголын ард түмэн төр засаг эзэмшиж төслийн үйл ажиллагааг хянах эрх мэдэлтэй болох хэрэгтэй гэсэн асуудлыг Улсаа аврах ард түмнйи үндэсний хөдөлгөөний зүгээс аэлын хэсэгт орж ажилласан мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөллийн гишүүд бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаж, чиглэл удирдамж, зөвлөмж гаргасны дараа УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо, Эдийн Засгийн байнгын хорооны хуралдааныг нээлттэй явуулж “Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж,санал, дүгнэлт гаргах- ажлын хэсэг”-ийн дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганаар нээлттэйгээр дэд ажлын хэсгийн гишүүдийн санал, дүгнэлтийг хамтаар хэлцэх шаардлагатай.
-Гэрээг цуцласанаар Монгол Улс хохирох бус уу?
-Юу гэсэн үг вэ харин ч Монгол Улс хожин, авилгач, оффшорч дарга нараасаа салсан гэж нэр хүнд нь өснө шүү дээ. За та бод зээлийн барьцаагаар дамжуулан Өмнөговь аймгийн Ханбогд, БаянОвоо, Цогтцэций сумдын газар нутгийг, орд газрыг олон улсын өрийн бирж дээр өндөр үнээр зараад монголоос гарах бүх гэрээ хэлцэл, баримт бичиг үйлдэгдсэн тул гэрээ хэлцэлүүдийг нэн даруй цуцлах ёстой
. Монгол улсад хохиролтой газар нутгийн халдашгүй бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашигт ноцтой хор хохирол, эрсдэл дагуулахуйц сөрөг нөлөөлөл, хүчин зүйлсийг бодитоор үүсгэсэн Оюутолгой төсөлтэй хамаарал бүхий бүх гэрээ хэлцэлүүдийг нэн даруй цуцалж, дахин шинээр олон улсын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэм хэмжээнд нийцсэн, хөрөнгө оруулагч хамтран ажиллагч бүх талуудад харилцан адил тэгш өндөр үр ашигтай, өгөөжтэй байх бүх нөхцөлийг хангасан, оролцогч бүх талын оролцоо, хяналтын эрхийг бүрэн баталгаажуулсан, байгаль орчин нийгмийн нөлөөллийн олон улсын стандарт, хэм хэмжээг бүрэн мөрдлөг болгосон, харилцан хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй хандах бодлого, харилцааг тунхагласан, иж бүрэн гэрээ хэлцэлүүдийг шинээр байгуулах, сайжруулалт хийх зайлшгүй тулгамдсан нөхцөл байдал үүсэж буй тул цуцлах шийдвэрийг Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл, УИХ нэн даруй гаргах ёстой, эс тэгж чадахгүй хөрөнгө оруулагч нэртэй РиоТинто компаний эрх ашгийг, Монгол төрийн эрх ашгаас дээгүүр тавьбал энэ УИХ болон ЗГ тарах хэрэгтэй.
-Баярлалаа танд өөр асуух зүйл их байсан ч үүгээр ярилцлагаа өндөрлөхөөс өөр боломж алга ажлын амжилт хүсье танд
-Баярлалаа өөрт тань бас амжилт хүсье.