Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хэргүүдийг хянаж, дуусч байгаа гэдгийг прокурорын байгууллагаас мэдэгдлээ.
Олон нийтийн анхааралд ороод байсан хэргүүдийг хянаж, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд дүгнэлт хийх, цаашид хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн нэг сарын хугацаанд олон зуун үйлдэл бүхий ээдрээтэй хэргүүдийг хянасан бөгөөд тэдгээр хэргийн заримаас ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн даалгавар, чиглэлүүдийг холбогдох байгууллагуудад өгөхөөр болжээ.
Эрүүгийн тодорхой хэрэг бүрийн талаар шүүхээр шийдвэрлэсэн даруйд Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэх юм байна.