Талх чихрийн комбинат нэртэйгээр 1984 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Талх Чихэр” ХК өнөөдөр 32 нэр төрлийн талх, 34 нэр төрлийн нарийн боов, 10 гаруй төрлийн баярын бялуу, мармелад, зөөлөн чихрийн цуглуулга, жигнэмэг үйлдвэрлэн нийслэл болон улс орны хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж байна.

Олон улсын ISO 22000 хүнсний  аюулгүй байдлын улирдлагын стандарт, ISO 9001:2015 чанарын  удирдлагын тогтолцооны стандартыг хангасан эрүүл, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулж буй Талх чихэрийн гурилан  бүтээгдэхүүнийг монголчууд хүнсэндээ хэрэглэж хэвшсэн.

Бүтээгдэхүүн дотроос бялуу болон бэйкери нь нарийн технологи, ур чадвар шаардаж үйлдвэрлэгддэгээрээ онцлогтой. Тиймээс технологичийн ур чадвар шингэсэн амтлаг бүтээгдэхүүнүүд өдөр бүр зохистой тоо хэмжээгээр үйлдвэрлэгдэж, хэрэглэгчдийн гар дээр хүрдэг байна.

Бялуу, бялуун төрлийн бүтээгдэхүүн шинэ жил,  Мартын 8,  Хүүхдийн баяруудаар хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг.

Тун удахгүй хүүхдийн баяр болно. Хайртай дотны хүүхдүүд, хонгор үрсээ, байгууллагын ажилчдынхаа хүүхдүүдийг баярлуулна, бэлэг цуглуулна гэж бодож байгаа бол Та “Талх чихэр”-ийг зориорой.

Эндээс Та технологийн дэвшлийг ашиглан, эрүүл, аюулгүй орчинд үйлдвэрлэсэн, хамгийн чанартай, үйлдвэрээс дөнгөж гарсан, шинэ бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ захиалан авч, хонгор үрсээ баярлуулах боломжтой.

 

By updown

3 thoughts on ““Талх чихэр”-ийн жигнэмэг эрүүл, аюулгүй, Хүүхдийн баярын хамгийн чанартай бэлэг”
  1. Гадны печениэс илүү гарахаар сайхан бүтээгдэхүүнүүдтэй болсон байна лээ. Хамгийн гол нь эрүүл.

  2. Женко ах хар пи арт их сайн. Өөрийнхөө талх чихэр компаныг магтаал өрөөлийн ижил үйлдвэрлэл явуулдаг өрсөлдөгчдөө мөн хоролмаадаал аймаар аргагүй мафи ах шүү

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн