УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдана. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар тус бүлгээс Итгэлийн зээлийн асуудлаар улс төрийн шийдвэр гаргахаар төлөвлөжээ.
Итгэлийн зээл гэдэг нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд барьцаагүй зээл болон бага хүүтэй зээлийн асуудал аж. Одоогоор ЖДҮ эрхлэгчдэд зээлийг төрөөс олгохдоо барьцаатай олгодог нь хүндрэл дагуулдаг тул энэ талаар шийдвэр гаргахаар энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх юм байна.