Орон нутагт их хэмжээний цас орсноос болж замын нөхцөл байдал хүндэрч, зарим чиглэлийн авто зам цасанд боогджээ.

Иймд Улаанбаатар Дорноговь-Сайншанд-Улаанбаатар, Хэнтий-Бор-Өндөр-Улаанбаатар, Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар, урд чиглэлд Улаанбаатар-Өмнөговь-Цогтцэций-Улаанбаатар, Өмнөговь-Улаанбаатар-Өмнөговь-Цагаанхад-Улаанбаатар зэрэг чиглэлийн автобусны хөдөлгөөнийг зогсоолоо.

Ѳмнөговь-Цогтцэцийгээс гарах зорчигч тээврийн автобусуудыг маргааш ѳглѳѳ болтол зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна. Зүүн урд чиглэлд буюу Дорноговь-Сайншанд, Говьсүмбэр, Замын-Үүд, Хэнтий-Бор Өндөр, урд чиглэлд Өмнөговь, Дундговь аймгуудын нутгаар цас их хэмжээгээр орж, замын нөхцөл байдал хүнд байгаа юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн