Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар оны эхнээс энэ сарын 10-ныг хүртэл улсын хилээр зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн 50400 ширхэг биологийн идэвхит бүтээгдэхүүнийг Хабул үндэсний аюулгүй байдлын лабораторид шинжилгээгээр баталгаажуулан устгалд оруулжээ.
Иргэд эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлгүй, лицензгүй дур мэдэн түүвэр ачаа гэх нэрээр оруулж ирэх тохиолдлууд их гардаг байна. Ийм зөвшөөрөлгүй бэлдмэл хилээр оруулсан 5 иргэнийг Нийслэлийн МХГ илрүүлжээ.
Мөн Өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 16-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонд хүрсэн мэдээлэл. БНХАУ-ын иргэн Ли Лянхуа захиралтай “Аполло” ХХК нь улсын бүртгэлийн болоод чанар эрүүл ахуйн гэрчилгээгүй, Монгол Улсад бүртгэлтэй эм, эмийн бэлдмэлийн жагсаалтад ороогүй 12 нэр, төрлийн эм болон биологийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг байжээ.
Иргэдийн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд тус компани нь эм импортлох зөвшөөрөлгүй компани байсан байна. Ингээд уг компанийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая төгрөгөөр торгож 7.8 сая төгрөгийн эм, эмийн бэлдмэл, биологийн бүтээгдэхүүнийг нь хураан авсан байна. Тиймээс ард иргэдийг ямар нэгэн баталгаагүй хувь хүн болон фэйсбүүк хуудснаас эм бэлдмэл худалдан авахгүй байхыг зөвлөж байна.