Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдрөөс ОХУ-д хоёр өдрийн айлчлал хийж байна. Токиогоос Москва руу нисэхийнхээ өмнө Шинзо Абэ “Айлчлалын үеэр ОХУ болон Японы хооронд маргаантай байдаг Курилын арлуудад хоёр улс хамтран аж ахуй эрхлэх чиглэлд ахиц гарна гэж найдаж байгаа” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.
Японы Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хоёр улсын хоорондын болон Хойд Солонгос, Сири зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар санал солилцох гэнэ. Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах Шинзо Абэ ОХУ-д хийж буй айлчлалаа өндөрлөөд Их Британийг зорих юм байна.