Өнгөрөгч сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах “Мандала” хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийг талийгаачийн хамтран амьдарч байсан найз залуу болох О.Боргилыг үйлдсэн хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл О.Боргилыг цагдаагийн байгууллагаас дахин цагдан хорьжээ. Түүнийг энэ сарын 8-нд буюу өнгөрсөн лхагва гаригт нэг сарын хугацаатайгаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж.
Энэ талаар талийгаачийн аав Д.Сүхжаргалаас тодруулахад “Охиныг маань өндрөөс унаж амиа алдсан нь үнэн. Хувцас нь тэдэн см урагдсан байна гэсэн мэдээллүүдийг л өглөө. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тиймээс гадны нөлөөтэй эсэх асуудлыг одоогоор хэлэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн” гэлээ. Талийгаачийн ар гэр, найз нөхдийн мэдүүлснээр О.Боргил удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байжээ. О.Боргил нь ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү аж.
2 comments
мөнгөтэй залуу хэдэн ч хүүхэн цонхоор шидсэн яах вэ дээ ямар ял авах юм биш.
Ийм юм бодож сэтгэж бичиж байгаа хүн дээрх гэмт хэргийг үйлдэгчээс ялгаагүй юм даа.