Хойд Солонгосын “Wise Honest” хөлөг онгоцыг саатуулсан гэж АНУ-ын Засгийн газар мэдэгджээ. Хойд Солонгост тавьсан хоригийг зөрчсөн тухай мэдээг Хууль зүйн яамны сайт мөн байршуулжээ.
Мэдээнд тус хөлөг онгоц Хойд Солонгосоос хууль бусаар нүүрс ачсан болон тус улс руу хүнд техник оруулахад зориулагдсан. Тус улс онгоцны техникийн болон тоног төхөөрөмжийн үйлчилгээ болон хөлөг онгоц сайжруулах төлбөрийг АНУ-ын банкаар ямар нэгэн сэжиг төрүүлэхгүйгээр хийж чадсан нь АНУ-ын хууль болон НҮБ-ын тогтоолуудыг зөрчсөн гэж үзэж байгаа талаар дурджээ.