Эрүүл мэндийн байгууллагуудын хүний амь насанд эрсдэлтэй, ноцтой үйлдэл, зөрчлүүдийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан хяналт шалгалтаар илрүүлж, олон нийтэд цаг тухайд нь мэдээллийг хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад уламжлалт анагаах ухааны эмнэлгийн зөрчлүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, НМХГ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтаар “Нууц увидас” улaмжлалт анагаах ухааны эмнэлэгт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус эмнэлэг нь стандартын дагуу жорын маягт дээр жор бичдэггүй, Эмийн нэр, хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл тодорхойгүй эмээр үйлчилдэг зэрэг зөрчлийг илрүүлэн шалган шийдвэрлэж байгаа юм байна.
Орчин үеийн анагаах ухаанаас илүү уламжлалт эмнэлэгт итгэж найддаг иргэдийн итгэлийг ашиглан энэ мэтчилэн баталгаагүй, ашиг хонжоо харсан эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхээс урьдчилан сэргийлэх үүднээс наанадаж дээр дурдсан зүйлсийг шаардаж шалгаж байхыг сануулж байна.