Зүрх хэвийн ажиллахад шаардлагатай тэжээл буюу хүчилтөрөгч болон зүрхэнд ирэх цусны хэмжээ хангалттай байх шаардлагатай. Энэ хоёр үндсэн шалгуур алдагдсан буюу зүрхэнд ирж буй цусны хэмжээ хэвийн мөртөө хүчилтөрөгчийн агууламж нь бага байх, эсвэл цусанд дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн боловч зүрхэнд ирэх цусны хэмжээ бага байх нь зүрхэнд тэжээл дутагдал үүсгэнэ.
Зүрхэнд ирэх цусны хэмжээ бага байх нь судас нарийсах, өөх тосоор бөглөрсөнтэй холбоотой байдаг. Цус, хүчилтөрөгч зүрхэнд дутагдаж байгаа нь хүнд цээжээр өвдөх, зүрх базалж, хүнд юмаар дарж байгаа юм шиг шинжүүдээр мэдрэгдэнэ.
Зүрхний өвдөлт нь зүүн гар дал, мөр үрүү дамждаг онцлогтой. Иймд ихэнхи тохиолдолд зүүн гар хүндэрч даагдахгүй болно. Хүчилтөрөгчийн дутагдал болон өвдөлтийн улмаас хүнд айдас төрж, агаар дутагдаж бачимдан хүйтэн хөлс нь цутгана. Өвдөлт нь стрессдсэн, гэнэт ачаалал авсан үед өвддөг бол хүндэрсэн үед энгийн үед ч илэрдэг.
Алхам №1
Тамхи татдаг хүмүүсийн зүрх өвдөх нь элбэг. Тиймээс та эрүүл мэндийнхээ төлөө тамхинаас татгалзах хэрэгтэй. Мөн өөрийгөө болон хайртай дотны хүнээ дам тамхидалтаас хамгаалаарай. Дам тамхидалт нь тамхи татах хэмжээний хор хөнөөлийг биед учруулдаг гэдэг. Агаарын бохирдолтой үед зориулалтын шүүлтүүртэй амны хаалт зүүж хэвших.
Алхам №2
Тогтмол хөдөлгөөн хийх нь биеийн эрүүл мэндэд эерэгээр нөлөө үзүүлнэ. Мөн биеийн жинг барина.
Алхам №3
Зүрх өвддөг хүний биеийн жин их хэлбэлздэг. Тиймээс та биеийн жингээ тогтмол үзэх хэрэгтэй. Биеийн жингийн илүүдэлгүй хүний зүрх ЭРҮҮЛ байдаг. Тиймээс та эрүүл зүрхний төлөө биеийн жингээ байнга хянаж, анхаарлаа хандуулж байгаарай.
Алхам №4
Зөвхөн эмчийн заавраар эм хэрэглэх. Зүрх бол маш эмзэг эрхтэн гэдгийг мартаж болохгүй.
Алхам №5
Давс болон шарсан, хуурсан хоол, хүнснээс татгалзах. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн тэр чигтээ биеийн эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Давс болон шарсан хоол хүнс хэрэглэдэг хүний зүрх өөхөлсөн байх нь элбэг.
Алхам №6
Эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй. Эрүүл хоололт таны эрүүл мэндийг хамгаалахаас гадна сэтгэл санааг өөдрөг болгодог увидастай.
Алхам №7
Архи болон согтууруулах ундаанаас татгалзах.
Алхам №8
Тогтмол эмчид үзүүлэх нь хамгийн үр дүнтэй арга.
Алхам №9
Даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх.
Алхам №10
Тайван байх нь зүрхэнд тустай. Тиймээс та өөрийгөө тайван байлгаж, стрессээс ангид байх хэрэгтэй.