2019-05-09 11:051min040

Ардын жүжигчин Д.Түвшинжаргалын хүүхдүүд аавыгаа өмөөрч юу хэлэв?

tuvshinjargal d

Монгол Улсын Ардын жүжигчдийн хувийн амьдралын дуулиан үргэлжилсээр. МУАЖ Ш.Чимэдцэеэгийн хөрөнгийг олон жил хамт амьдарч байгаад салсан МУАЖ Д.Түвшинжаргал шүүхийн шийдвэрээр авах болсон тухай мэдээлэл олон нийтийн дургүйцлийг хүргэх болсон. Энэ их шүүмжлэл, бухимдалд дарагдаж буй уртын дуучин Д.Түвшинжаргалыг өмөөрч түүний хүүхдүүд ч мэдээж дуугүй өнгөрсөнгүй. Эхлээд МУГЖ, дуучин Т.Баясгалан цахим хуудсаар дамжуулан ингэж бичжээ.

“Сайн байцгаана уу? Зуны эхэн сарын сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ хүргэе! Өчигдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг хэлэхийг хүслээ. Хүн ер нь эцэг эхээ сонгож төрдөггүй, заяагдмал зүйл байдаг шүү дээ. Миний бие хэдийгээр Түвшинжаргалаар овоглогдон явдаг ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй, ээжийнхээ гэдсэнд л үлдсэн байдаг ч би эцэг эхдээ өнөөдрийг хүртэл үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Хүний амьдралд ямар ч асуудал үүссэн бай, би болон миний ээж хэзээ ч бусдын үйлдлийг шүүж, бусдыг буруутгаж байсангүй ээ. Хүний орчлонгийн жамаар бид тус тусынхаа амьдралаар явж буй хүмүүс.

Миний эцэг өнгөрсөн 7 хоногт тоглолтоо зохион байгуулж, намайг урьсан юм. Би тоглолтонд нь оролцож амжаагүй учир манай гэр бүл тоглолтын маргааш нь болсон хүлээн авалтынх нь дундуур очиж, Монголын уртын дуунд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэндээ 3-н өрөө байр өгсөн билээ. Энэ бол манай гэр бүл гэхээсээ илүүтэй Монгол түмний хайр хүндэтгэл хүлээсэн уран бүтээлийн хөдөлмөрийг нь үнэлж тэр хүнд өгч буй сэтгэлийн өглөг юм.

Миний хань, миний бие, манай хамт олон, хүч хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж буй хүмүүстээ, итгэл сэтгэлийн дэм болох үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд тус дэм болж явдгийг энэ дашрамд хэлье. Хүн хүндээ урмын сайхан үг хэлж, амьддаа бие биенээ хайрлацгаая! Хүний амьдралд ямар их олон зүйлс учирдагийг, Та бид тааж мэддэггүй билээ. Тиймээс, Та бүхэн минь учир явдлыг сайтар нягталж, эргэцүүлэхийг хүсье!
Хүндэтгэсэн, МУГЖ Т. БАЯСГАЛАН”

Тэгвэл түүний дараа МУАЖ Д.Түвшинжаргалын хүү Энхбат дараах тайлбарыг хийсэн байна. Тэрбээр:

“За МУАЖ уртын дуучин Д.Түвшинжаргал энэ хүн бол миний аав. Ямар муухай муухай мэдээгээр өглөөг угтав аа. За Чимээ эгчийн тэр бичлэгийг үзлээ.Үнэхээр тавилттай жүжгэнд нь би хүртэл автлаа. Миний аав яасан их юм нэхээ вэ? Өнөөдөр шүүх шийдвэрээ гаргаж байгаа юм шиг юм болж. 5-6 жилийн өмнөөс эхэлсэн санагдах юм. Аавыг минь хувцасласан гэнэ үү, унаатай болгосон гэнэ үү, хэдэн хувцаснууд хэдэн аяга юу юу гэнээ. Бараг л миний аав гудамжны хүн байсан юм шиг байна. За яахав цаг хугацаа бүгдийг харуулна. Ганц л зүйлийг хэлье. Аавыг минь муулж доромжилж Чимээ эгчийг өмөөрч байгаа хүмүүст хэлчихье. Миний ээжийн сэтгэл санааг юу нөхөх вэ? Харийн нутагт үр хүүхдээсээ хол 15 жилийг ажиллаж өнгөрөөснийг юу нөхөх вэ? Дүү бид хоёрын бага насыг аав ээжгүй өнгөрүүлсэн цаг хугацааг юу дэвтээх вэ? Та бүхэн бидэнтэй амьдарч үзээгүй шүү дээ.

Чимээ эгч их цагаан бололтойдогоо. Ганцхан жишээ дурдчихъя. энгийн жишээ. Хүүхэд байхад гэртээ орох тоолонд цус нөж, элэг, давс үүдээр дүүрэн байдаг байлаа. Цацаж байхдаа хүртэл та бүхний цагаан тагтаа баригдаж байлаа. Ийм л муухай зүйлүүдийг хүүхдүүддээ үзүүлэхгүй холуур байлгахын Тулд аав минь явсандаа.

За тэгээд эцэст нь хэлэхэд тэр сэтгүүлчийг удахгүй Монголд очиж байгаад уулзахын ерөөл өргөе. Хүн гүтгэх хуультай хуулиар уулзъя дараа нь хоёулаа амьдрал яръя. Би чамд тэр өмөөрөөд байгаа, өрөвдөөд байгаа хүнийг чинь гэрчтэй баримттай ямар хун гэдгийг чинь яруу тодоор харуулъя” гэжээ.

Нэг хэсэг цэнхэр үст Цэрэнгийн гэр бүлийн маргаан олноо дэлгэгдэж, зах замбараагүй тэмцэл өрнүүлж байсан бол энэ удаад Монголын бахархал болсон Ардын жүжигчдийн, тэр дундаа дэлхий дахинаа дуу хоолой нь цуурайтсан Ш.Цимэдцэеэгийн хувийн амьдрал олон нийтийн дунд дуулиан дэгдээн үргэлжлэх боллоо. Ямартай ч эх сурвалжийн мэдээлснээр Ардын жүжигчинтэй анх ярилцлага хийсэн сэтгүүлчийг шүүхэд өгсөн бололтой.