Хуурай газрын ард түмэн бид далайн ёроолын амьтдын талаар төдийлөн сайн мэддэггүй, бас сонирхдоггүй. Тэгвэл манай гаригийг хүрээлэн буй таван том далайн ёроолд хүний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэм олон хачирхалтай амьтад оршин амьдардаг. Тэдгээрийн заримаас сонирхуулъя.
Ягаан өнгийн энэ өвөрмөц амьтан бол далайн өргөст хэмх юм. Өргөст хэмх гэхээр та түүнийг амьтан биш, ургамал гэж андууруузай. Тэр бол яах аргагүй амьд бие организм мөнөөсөө мөн. Номхон далайн Селебесийн тэнгист амьдардаг энэ амьтныг судлаачид “секси дотуур хувцас” хэмээн өхөөрдөн нэрлэх нь бий.
Мөн л Селебесийн тэнгисийн ёроолд амьдардаг энэ хачин амьтныг судлаачид өтний нэг төрөл зүйл байж магадгүй гэлцдэг. Загаснууд бариад идчихдэг болохоор нь загасны өт гэж нэрлэдэг.
Австрали тивийн Лизардын арлуудын усанд амьдардаг бас л нэг төрлийн өт гэж хэлж болох амьтан. Хамгийн анх энэ амьтныг Христийн дахин мэндэлсний баярын өдөр олж нээсэн тул Христийн баярын хорхой хэмээх нэрийг оноож өгчээ.
Далайн сахиусан тэнгэр. Энэ эгдүүтэй ч гэмээр сахиусан тэнгэрийг махчин идэшт амьтан гэвэл та итгэхгүй дээ. Тэнгис далайн амьтны аймгийг судлаачид түүнийг шувууны төрөл зүйлд хамруулан үзэх нь ч бий. Далайн шувуу гэсэн үг.
Марус-Ортоконнатай танилц. Байгаа байдал нь бага оврын байлдааны пуужинг санагдуулам энэ хачирхалтай амьтныг Португалийн эргийн ойролцоогоос анх олж илрүүлсэн учраас “португали залуу” гэж хочилдог. Далайн нялцгай биетний төрөл зүйлд хамаарна
Харин энэ гайхлыг Муннопис-Исопод гэдэг. Судлаачид түүнийг нэг төрлийн вирус, эсвэл бүр харь гаригаас манай дэлхий дээр ирсэн амьтан гэхчлэн маргалддаг. Эрдэмтэд түүнийг судлаад 300 сая жилийн турш цэнхэр гаригийн маань далайн усанд ямар ч мутаци, хувиралд оролгүйгээр амьдарч байгаа амьтан болохыг тогтоожээ.
Хуягт эмгэн хумс. Энэтхэгийн далайн хамгийн гүн усанд амьдардаг. Хуягных нь бүрхүүл олон жижиг давхаргуудаас бүрдэж, нэг зузаан хамгаалалт болж чаджээ. Ер нь бол байгалийн гайхалтай зүй тогтол бүхий амьтан гэж хэлж болно
Түүний нэр нь Биолуминессент. Атлантын далайд буюу Францын эргийн усанд амьдардаг энэ амьтан ходоод нь хаана байгаа юм гэмээр ийм өчүүхэн, нимгэхэн хальс шиг хэрнээ махчин идэштэн гэсэн шүү. Харин өөрт нь дайсан ойртож ирэх үед өөрөөсөө фосфор гэрэл ялгаруулж биеэ хамгаалдаг аж.